Баян-Өлгийд коронавирусийн сэжигтэй нэг иргэнийг ТУСГААРЛАЛАА
Өчигдөр орой /2020.02.11/ Баян-Өлгий аймагт шинэ коронавирусний халдварын сэжигтэй нэг иргэнийг Нэгдсэн эмнэлэгт тусгаарлаад байна.
Тодруулбал, 21 настай иргэн энэ сарын 7-ны өдөр Замын-Үүд боомтоос Удаанбаатарт, энэ сарын 11-ний өдөр хувийн унаагаар Өлгий хотод ирсэн байна. Тэрээр өндөр халуурч аймгийн Нэгдсэн эмнэлэгт очжээ.
Баян-Өлгий аймагт коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ сарын 12-ны 03:00 цагт шуурхай хуралдаж, өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах, аймгийн захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах, ресторан, цэнгээний газрууд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг 3 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоох, өвчтөний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д шуурхай хүргэх шийдвэр гаргасан байна.
![](https://www.arslan.mn/files/banner/c3it0xpmdb.gif)
![Like an post](templates/img/comment/like.png)
![Love an post](templates/img/comment/love.png)
![haha an post](templates/img/comment/haha.png)
![wow an post](templates/img/comment/wow.png)
![yay an post](templates/img/comment/yay.png)
![sad an post](templates/img/comment/sad.png)
![ouch an post](templates/img/comment/ouch.png)
![confuse an post](templates/img/comment/confused.png)
![angry an post](templates/img/comment/angry.png)