Бичигтийн боомтод коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэж нэг иргэнийг тусгаарлажээ
Өчигдөр орой / 2020.02.10/ Бичигтийн боомтоор орж ирсэн хоёр иргэний нэг нь өндөр халуурсны улмаас тусгаарлаад байна.
Тодруулбал, дуудлагын дагуу эрүүл мэндийн байгууллага шуурхай ажиллан, тухайн хоёр иргэнээс сорьц авч ХӨСҮТ-д илгээжээ.
Тэд Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын харьяат хоёр эмэгтэй БНХАУ-ын Эрээн хотод 20 орчим хоног байж байгаад Бичигт боомтоор дамжин Монгол руу орж ирсэн. Улмаар Дархан-Уул аймаг руу явна гээд Эрдэнэцагаан сумаас замын унаанд дайгдан өнөөдөр /02.11-нд/ аймгийн төвд ирж өглөөний 07 цагт буудалд байрласан. Ирээд хэдхэн цагийн дараа буюу 11 цагийн үед нэг эмэгтэй нь нэг л удаа 37,2 хүрч халуурсан, үүнээс хойш дахиж халуураагүй. Нөгөө эмэгтэйд ямар нэг зүйл ажиглагдаагүй биеийн байдал хэвийн байна. Бидний зүгээс ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийн дагуу эрсдэлтэй бүсээс ирж, халуурах шинж тэмдэг илэрсэн учир тухайн хоёр иргэнийг тусгаарлан, сорьц авч ХӨСҮТ рүү илгээгээд байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Эцсийн хариу 72 цагийн дараа гарах учир тухайн хоёр иргэнийг тусгаарласан хэвээр ажиглаж байгаа аж.