Улсын Гуравдугаар төв эмнэлгийн эмч, ажилчдад амны хаалт хандивлав
2020 оны 2 сарын 11
Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос санаачлан “Мөрөөдлөө урлая” МСҮТ-ийн дэмжлэгээр өнөөдөр эмч, ажилтнууддаа амны хаалт хандивлалаа.
Сүүлийн өдрүүдэд амны хаалтны эрэлт, хэрэгцээ ихсэж, хомсдол үүсэж байгаатай холбогдуулан тус төвийн хамт олон стандартад нийцсэн материалаар 800 ширхэг амны хаалт оёж бэлтгэсэн байна. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан бодит туслалцаа үзүүлсэн тус төвийнхөнд эмнэлгийн удирдлагууд талархал илэрхийлэв.
Ташрамд дурдахад, дэлхийн 27 улс оронд шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдэж, тухайн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр улс орнууд арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
613628
3 эможи
Зочин
2020-02-11 20:38
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс