ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Амны хаалтыг өөртөө хэрхэн хийх вэ

2020 оны 2 сарын 11

Arslan.mn

Амны хаалтны зөв хэрэглээний талаар ХӨСҮТ-ийн Тандалтын албаны их эмч Н.Сувдмаа зөвлөгөө өгч байна.

Дэлхий нийтээр шинэ коронавирусийн халдвар түгээмэл буйтай холбогдуулан, зөвхөн манай улс гэлтгүй дэлхий дахинаа маскны эрэлт хэрэгцээ их, хомсдолтой байгаа учраас иргэд өөрийн гараар амны хаалт хийж байгаа. 

Маскийг их хэмжээгээр нөөцөлбөл хуулийн хариуцлага хүлээлгэх асуудал ч яригдаж байна. Коронавирусийн халдварын үед мэс заслын маск хэрэглэхийг ДЭМБ-аас зөвлөж байна. 

Мөн иргэдийг өөрийн гараар амны хаалтыг хийхдээ, 6 давхар марль болон цэвэр хөвөн даавууг 3 давхарлаж зүүхийг зөвлөжээ. Түүнчлэн маскыг ам хамрыг бүрэн далдлах хэмжээний өргөн, чихэнд тогтоох материалыг биед тухтай байхаар зөөлөн резинтэй хийх нь зөв гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
613610
2 эможи

Зочин
2020-02-11 20:36
keyboard_arrow_up