“Гашуунсухайттай хиллэдэг БНХАУ-ын Халиут гацаанд коронавирусийн халдварын 2 тохиолдол бүртгэгдлээ“
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн асуудлаар мэдээлэл хийж байна.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Гашуунсухайтын боомттой хиллэдэг, манайхаас 120 км-ийн зайтай орших БНХАУ-ын Халиут гэдэг газарт коронавирусийн халдварын хоёр тохиолдол бүртгэгдлээ. Тус газарт эмнэлгийн бэлэн байдал ханган бид амралтын өдрүүдээр ажиллалаа.
Нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн экспортын 55 хувийг нэвтрүүлдэг Гашуунсухайт боомтыг хаагаагүй. Энэ боомтоор өдөрт нүүрс болон зэсийн баяжмалын 100-150 тээврийн хэрэгсэл БНХАУ руу нэвтэрч, гарч байна.
Эрээн хот маань бас онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна" гэв.
"Коронавирусийн сэжигтэй тохиолдол, халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна"
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна.
Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа ба одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн" гэв.
ШУУД ҮЗЭХ: