О.Энхзаяа: Авто замын 8 постод эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хяналт хийнэ

2020 оны 2 сарын 07

Arslan.mn

Улирлын томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Эрүүл мэндийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "Хоёрдугаар сарын 3-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн 97,333 үзлэг хийгдсэнээс 11,300 нь томуу, томуу төст хэмээн оношлогдсон.

Энэ нь амбулаторийн үзлэгийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногоос 2.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар нийт 806 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний 87.8 хувь нь томуу, томуу төст өвчнөөр оношлогдон, эмчлүүлж байгаа. Сургууль, цэцэрлэгт хөл хорио тогтоосоной холбоотойгоор өвчлөл буурах хандлагатай байгаа.

Мөн шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхээр өнөөдрөөс эхлэн нийслэлийг тойрсон авто замын найман постод эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд тандалт, хяналт хийжээр болсон."  гэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613480
1 эможи

Зочин
2020-02-07 23:03
keyboard_arrow_up