Орхон аймагт тусгаарлагдсан иргэн нь Уханиас тээврийн үйлчилгээ эрхэлдэг жолооч байжээ

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

Орхон аймагт Хятадын Ухань хотод ажиллаж байсан, тээврийн жолооч иргэнийг коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй гэж үзэн, тусгаарлажээ.

Тэрбээр 25 настай, өчигдөр Орхон аймагт ирсэн юм байна. Одоогоор бие нь өндөр халуунгүй, бусад шинж тэмдэг илрээгүй хэвийн юм байна.

Уг иргэн нь БНХАУ-ын Ухань хот руу тээвэр хийсэн гэж эхний асуумжаар хариулсан тул ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу тусгаарлаад байна гэдгийг эх сурвалж хэллээ. Яг одоо Орхон аймгийн Онцгой комисс хуралдаж байна.


"Орхонд шинэ коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэж нэг иргэнийг тусгаарлажээ"

16:40  2020/02/05

Өнөөдөр Орхон аймагт нэг иргэн өндөр халуурсан, сэжигтэй тохиолдол байна хэмээх мэдээлэл иржээ.

Энэ талаар ЭМЯ-ны эх сурвалжаас тодруулахад  "Сэжигтэй тохиолдол байж болзошгүй л гэж үзэж байгаа.  Тус хүн Орхон аймгийн харьяаллын бус  байна. Одоогийн байдлаар иргэнээс тархвар судлалын асуумж авч, тусгаарласан. " гэв.

Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэх болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
613401
6 эможи

Зочин
2020-02-05 19:22
Зочин
2020-02-05 17:40
keyboard_arrow_up