Д.Нарангэрэл: Эрсдэл өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ

2020 оны 2 сарын 05

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.

Манай орны хувьд эрсдэлт бүлэгт хамаарч байгаа юм. Учир нь Эрээн болон БНХАУ-аас ирж буй хөдөлгөөн ихсэх магадлалтай байна.

Иргэд эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх хэрэгтэй. Халдварын тархалт өндөр бүс нутгаас ирсэн иргэд өөрсдөө ариун цэврээ сайн сахьж, өөрсдийгөө 14 хоног тусгайрлан ажиглаж, сонор сэрэмж, өөртөө тавих анхаарлаа сулруулахгүй байхыг хүсэж байна.

"Хоёрдугаар сарын 5-ны  байдлаар 24,483 хүн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан"

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Хоёрдугаар сарын 5-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 24,483 хүн халдвар авсан нь тогтоогдож, 426 хүн нас барсан. Нийт тохиолдлын 99 хувь нь БНХАУ-д бүртгэгдэж байна.

БНХАУ-аас гадна 23 улсад 159 тохиолдол бүртгэгдэж, нас баралтын тоо 1 байгаа. Сүүлийн 24 цагийн байдлаар зургаан тохиолдол шинээр нэмэгдсэн. 

БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлууд нь бүгд Хубэй мужид зорчсон өгүүлэмжтэй байна.

Тиймээс  халдварын голомт болон халдвар гарсан газруудад зорчихгүй байх, зорчсон бол 14 хоног тусгаарлахыг хүсэж байна." гэв.

"Өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн"

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Эрсдэл маш өндөр байна. БНХАУ-аас Монголд ирж буй иргэдийн тоо эрс нэмэгдлээ. Шинэ коронавирусийн халдвар гарсан орнуудад зорчихгүй байхыг бид зөвлөсөөр байгаа.

Гэтэл өвчлөл гарсан оронд зорчоод ирсэн Дархан-Уул аймгийн иргэн халуурах шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэн өөрийгөө тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад хандсан нь сайн талтай. 

Иргэд өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх зөвлөмжийг дагах хэрэгтэй байна." гэв.

Япон улсаас гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эхний 500 оношлуур ирэх долоо хоногийн эхээр ирэх аж.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
4
ouch an post
confuse an post
angry an post
613374
7 эможи

Зочин
2020-02-06 09:50
Та нар маскаа хийгээчээ. Үс гэзгээ хумиачээ. Энэ вирусийг хамгийн их тарааж байгаа нь үс гэсэн шүүдээ. Гадаадын бүх албаны хүмүүс масктай ярьж бн ш дээ
Зочин
2020-02-05 17:36
Зочин
2020-02-05 14:24
keyboard_arrow_up