Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн болзошгүй аюулын БЭЛЭН БАЙДЛЫГ шалгав

2020 оны 2 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан баг шинэ коронавируст халдвар гарсан нөхцөлд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн  болзошгүй аюулын бэлэн байдлыг шалгалаа. 

Arslan.mn

УНТЭ-ийн Ерөнхий захирал Т.Мөнхсайхан “Эмнэлгийн хэмжээнд шинэ коронавирусний халдвар илэрсэн нөхцөлд хэрхэн ажиллах, хувцас хэрэгслээ өмсөж хэвших, хэрхэн ариутган халдваргүйжүүлэх зэргээр бэлтгэл хангаж байна. Одоогоор 40 ор бэлтгээд байна. Сорьц өгсөн сэжигтэй өвчтөнг тусгаарлах хэсэгт 6, сорьц эерэг гарсан, амьсгалын дутагдалгүй, цусны эргэлт хэвийн өвчтөнд зориулсан 24, амьсгалын дутагдалтай, хүчилтөрөгчийн хэрэгцээтэй өвчтөнд зориулсан 10 ор бэлтгэсэн. Нэмэлтээр 15 ор гаргах боломжтой” гэв.

Arslan.mn

Тус эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх ерөнхий захирлын тушаалаар шинэ коронавируст халдварыг тусгаарлах, хэвтэн эмчлүүлэх 40 ор бүхий тасаг, ажиллах эмч, сувилагч, асрагч, тэдний өмсөх нэг удаагийн хувцас хэрэгслийн бэлэн байдлыг хангасан тухай танилцуулав.

Эмнэлгээр үйлчлүүлж буй бусад өвчтөнд халдвар тархаахгүйн тулд тусгаарлах улаан бүс, ариутгал халдваржуулалт хийх шар бүс, халдваргүй буюу ногоон бүс гэж ангилжээ. Эмч, сувилагч нар  тусгайлан бэлтгэсэн өрөөнд зориулалтын хувцас хэрэгсэл өмсөн улаан, шар бүсээр нэвтэрч хэрхэн ажиллах үзүүлэх сургалт хийж танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл УНТЭ-ийн бэлэн байдалд сайн үнэлгээ өгч, бэлэн байдалд ажиллахыг үүрэгдлээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг Д.Занданбат /MPA.MN/
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
613346
2 эможи

Зочин
2020-02-05 02:25
Ийм удирдлагатай эмнэлэг яаж сайн ажиллах билээ. Энэ шуналын тулам мханы чэнж эргүү сдаг зайлуулж мэргэжлийн удирдлага тавиачээ
Зочин
2020-02-04 18:44
keyboard_arrow_up