Өнөөдөр хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр
Жил бүрийн хоёрдугаар сарын 04-нд “Хорт хавдартай тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэх болсоор 20 дахь жилдээ тохиож байна.
Монгол Улсын хувьд халдварт бус өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хорт хавдрын асуудалд онцгой анхаарал хандуулж, хүн амын дунд зонхилон тохиолдох хорт хавдрыг эрт илрүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн тухай хуульдаа өөрчлөлт оруулан, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
Дэлхий дахинд жил бүр 12 сая хүнд хорт хавдар шинээр оношлогдож, 7,6 сая хүн нас барж байна. Харин хорт хавдрын нийт тохиолдлын 40 хувиас сэргийлэх боломжтой байдаг ажээ.
Манай улс тус холбооны санаачилсан Хорт хавдраас сэргийлэх, хянах тунхаглалын үзэл баримтлалыг дэмжиж, Хорт хавдрын асуудалд анхаарал хандуулах дэлхийн өдрийг 2007 оноос тэмдэглэж байна. Энэ жилийн хувьд ч улс орныг хамарсан олон ажил, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.