“БНХАУ-аас эх орондоо буцаж ирэх хүсэлтэй байгаа иргэдийг бүртгэж байна“
Шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийж байна. /2020.02.04 11:00 цагийн байдлаар/
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдсэн тохиолдол гарсангүй. БНХАУ-аас гадна 23 улсад халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд тэдгээр улсуудад шинээр бүртгэгдсэн долоон хүн бүгдээрээ БНХАУ-д зорчсон байна" гэв.
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг "Хилийн чанадад байгаа монгол иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах талаар бусад улс дахь ЭСЯ-даараа дамжуулан тасралтгүй ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д байгаа ЭСЯ, Консулын газрууд халдварын голомтоос өөр бүсэд байгаа эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна. БНХАУ-ын Цагаан сар өнгөрснөөс хойш 5,800 орчим иргэн эх орондоо ирээд байгаа. Өчигдөр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор 100 орчим иргэн ирсэн бол өнөөдрийн байдлаар Эрээнд 150 орчим иргэн ирэх хүсэлтээ гаргаад байна.
Хоёрдугаар сарын 6-наас эхлэн Хятад улстай хиллэпдэг боомтуудыг хааж, агаарын болон төмөр замаар монгол иргэдээ оруулна. Гадаадад байгаа иргэддээ хандаж хэлэхэд ЭСЯ болон Консулын газартаа бүртгүүлээрэй.
Гэхдээ БНХАУ-д үлдэх хүсэлтэй иргэдийг хүчээр татан авчрах боломжгүй. Иргэдийн хүсэлт дээр үндэслэн явагдаж байгаа ажил гэдгийг бас тодотгон хэлмээр байна" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|