Хувийн эмнэлэгт хэвтэхэд 400 мянган төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг боллоо

2020 оны 2 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан төр,хувийн хэвшлийн эмнэлгийн эрүүл мэндийн даатгалын сангаас олгох тусламж үйлчилгээний зардлын тарифийн ялгааг үе шаттайгаар арилгаж ижил түвшинд хүргэх зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж томоохон өөрчлөлт хийжээ. Энэ талаар өнөөдөр ЭМДЕГ-ын мэдээлэл хийлээ.

Ингэхдээ Эрүүл Мэндийн Яам, Сангийн яам, Азийн хөгжлийн банк мэргэжлийн судлаачидтай хамтран ажиллаж эрүүл мэндийн байгууллагуудын оношийн хамааралтай бүлэг, өртгийн жинг нэгтгэн хийсэн судалгааны дүнд үндэслэн оношийн хамааралтай бүлэг, суурь тарифын холбогдох өөрчлөлтийг хийж ЭМДҮЗ-өөр шинэчлэн батлуулсан.

Өнөөдөр даатгуулагч Та улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол 02-р сарын 01-нээс эхлэн 400.000 төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломж нээгдэнэ.

Тухайлбал даатгуулагчийн өвчний оношоос хамаарч ялгаатай байх бөгөөд хамгийн дээд тал нь 1.682.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх боломжтой болно.

Arslan.mn

Харин хувийн хэвшлийн эмнэлэгт хэвтэхдээ 175.000 төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол одоо эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын хэмжээ 225.000 төгрөгөөр нэмэгдэж суурь тариф 400.000 төгрөг болж улсын эмнэлэгийнхтэй ижил болсон.

Ингэснээр даатгуулагчид маань зөвхөн улсын эмнэлгийн орны оочер дараалал хүлээх шаардлага багасч хувийн эмнэлгүүдээс сонгон цаг алдалгүй хэвтэн эмчлүүлж эрүүлжих илүү боломж нээгдэнэ.

Мөн эрүүл мэндийн байгууллагуудад даатгуулагчдад уламжлалт эмчилгээ,сувиллын тусламж үйлчилгээ,сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 110.000-117.000 төгрөг олгодог байсан бол маргаашнаас бас нэмэгдэж тусламж үйлчилгээ тус бүрт 250.000 төгрөг олгож байх боллоо.

Эрүүл мэндийн даатгалын байгууллага энэхүү тогтоолыг 02-р сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эдгээр тусламж үйлчилгээг үзүүлэх гэрээ байгуулсан улсын болон хувийн эрүүл мэндийн байгууллагуудад тусламж үйлчилгээг чанартай, аюулгүй, хүртээмжтэй, цогц үзүүлэхэд онцгой анхаарах, хяналтыг сайжруулах, тусламж, үйлчилгээний өртгийг үндэслэлгүй нэмэгдүүлэхгүй байх талаар чиглэл хүргүүллээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN  
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
10
haha an post
2
wow an post
4
yay an post
2
sad an post
1
ouch an post
1
confuse an post
3
angry an post
2
613300
63 эможи

ИРГЭН
2020-03-16 18:34
ХУВИЙН БҮХ ЭМЛЭГИЙГ ХААЖ ЗӨВХӨН УЛСЫН ЭМЛЭГ БОЛГОЖ ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ ХУВИЙН ЭМЛЭГ ХЭМЭЭХ ЭНЭ ШУНАЛТАН НАР УЛСЫН ЭМЛЭГИЙГ ЗҮҮЛЬ БҮРЭЭР ХОХИРООЖ БАЙНА БОЛОВСОН ХҮЧНЭЭР БОЛОН ЭМЬ ХАНГАМЖ ОНШОЛОО ГЭЭД БҮХ ЗҮҮЛЬ УЛСЫН ЭМЛЭГЭЭС ТОЙРУУ ЗАМААР БУЮУ ЛУЙВАР ХУЛГАЙГААР ХУВИЙН ЭМЛЭГТ ШИЛЖЭЖ БАЙНА
Дархан
2020-02-19 08:47
Дархан-Уул аймгийн Цээнэ эмнэлэг чинь угаасаа хогийн эмнэлэг ш дээ.
зочин
2020-02-08 11:54
яг одоо хувийн эмнэлэгт хэвтэж бн гэтэл хөнглөлт эдлэх юм алга өвтөний оншоор тариф гаргачихсан хувийн эмнэлэг н ор хоногоо хоёр дахин нэмчихсэн ийм журмаар л мөнгө авж бн бүр хөнглөлт эдлэх биш оншоороо 5хоног 200000 г төлж хэвтэх тийм л шийд гарсан бн
undrah
2020-02-07 17:07
darkhan uul aimgin tseene emnelegt 5hknog hevtej bga ene uilchlehgui bgam bna
Зочин
2020-02-06 23:58
Хувийн эмлэгүүд үнээ нэмчихээр яг хуучинтайгаа адил болноо нэмэргүй дээ
Отгон
2020-02-06 21:44
ЭМД хэдэн сар төлсөн тохиолдолд хөнгөлөлтөд хамрагдах ёстой вэ 4 сар төлсөн хүн яах бол
Зочин
2020-02-05 17:28
Хувийн эмнэлэгүүд үүнийг хэрэгжүүлэх юм бол улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд бараг л мөнгө төлдөггүй шиг төлбөр нь бага байх юм бна. Хямд үнэтэй тариа хийчихээд хуучин үнээрээ байх юм биш биз. Эмчилгээний зардлыг ил тод болговол сайн сан.
undrah
2020-02-05 12:39
medeelejee zow ogoochee huwiin emnelegt oroonii tolbor geed awj l bgaash de ulsiin emneleg bol tolborgui oroo tolbortei oroo gej bgaa shuu de
Сонгдо эмнэлэг
2020-02-05 09:07
Би ѳнгарсѳн 11 сард Сонгдод гэнэтийн байдлаар хэвтээд хагалгаанд орсон. 5 сая орчим гарлаа. Гайгүй болчоод ваучер ѳгѳѳч, тэргэнцэртэй миний хувьд ѳндѳр үнэ байсан шүү. Дахиад эмнэлгээр явбал ваучер олгож ѳгѳѳч. Тѳлсѳн үнийн дүнд харьцуулаад гэж хэллээ. Ёстой тоосонгүй ээ. Би НДШ ѳндѳр тѳлдѳг. Тэгээд тэргэнцэртэй хүн байхад яагаад жирийн хүнтэй яг адил авч бгаа, дараа нь бас тайлбарлаад хэлж байхад авч хэлэлцэх ч гүй байгаа шуналын тулам эмнэлгүүд бна шүү.
Zochin
2020-02-05 08:28
Sain baina uu huwiin emneleg zarim n niigemiin daatgald oroogui gesen baidag yum bainlaa daatgald oroogui emnelegt hewtuul yalgaaguil ene deer bichsen uneer emchluuleh yumuu Ochood hewteheer manaid EMD.hamaarhgui geed odoo huwiin emneleg 40 mynga bolson bnla 7 hongiin tulburuu tuluud l gardag tegheer odoo bol huwiin emneleguud gesen baih yum
Tamir
2020-02-04 22:38
Yg ymar ylsiin huwiin emnelegt hewtwel hongololt uzuuleh tuhai nersiin gargaad ogwol zugeer bhiin ywaad ochihoorl medehgui gehiin
Odnoo
2020-02-04 22:31
Eniig henes yg lawlaj asuh we vnen vv
irgen
2020-02-04 22:22
Хувийн эмнэлэгүүдэд яажхэрэгжиж багаад хяналт тавих хэрэгтэй.хуучин тарифаа өсгөөд ард иргэдэд энэ шийдвэрийн үр дүн нь хүрэхгүй байх юм биш биз
Duuree
2020-02-04 21:52
Ene unen uu?
зочин
2020-02-04 16:55
хувийн эмнэлэгт хэвтэхэд өдрийн гучин мянгна түүнээс өндөр үнээр хэвтэж эмчлүүлдэг биздээ ийм хөнглөлт байснийг мэдэхгүй юм эсвэл тэр эмнэлгүүд өвчтөндөө хэлэхгүйгээр өөрсдөө авдаг байсан юм боловуудаа үүнийг ядарсан ард түмэндээ сайн хэлмээр л юм бна
Зочин
2020-02-04 16:06
Мөнгөн чагнуур эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байна. Энэ хөнгөлөлт ирээгүй гээд байна . хаана хандах ёстой вэ?
Зочин
2020-02-04 14:45
Эмнэлгүүд энийг сайн баримтлах уу. ЭМД аас хөнгөлнө гэсэн мөртлөө хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримт нь сугалааны кодгүй сонин юмаар хуураад бгаа шүү
монгол
2020-02-04 13:58
Ачтан эмнэлэг өчигдрийн байдлаар өндөр настан хөгшин 7 хоног хэвтэн эмчлүүлэхэд 560.000 ор хоног, мэдрэлийн өвчний оношоор бараг 400-аад мянга нийт 900.000 гаруй төгрөг төлөх болчихоод 400.000 төгрөгийн хөнгөлөлт яаж үзүүлэхийг үүдний лавлах касснаас асуухад -тийм шийдвэр ирээгүй, мэдэхгүй гээд сууж байх юм. Яах уу?
А
2020-02-04 13:30
Сайхан л мэдээ бна
Зочин
2020-02-04 13:30
Схан л мэдээ бна
Нямсүрэн
2020-02-04 13:06
Боломж их болжээ эмнэлэг үүд нь харин яах бол доо уг нь сайхан боломж бн
Tuul Tuul
2020-02-04 12:48
Aytaihan boljee hamgin gol ni amralt suwilald hamaaraltai ym boluu
Эмчлүүлэгч
2020-02-04 12:23
Эмнэлэгт хэвтэнэ эм тарианууд нь тасарсан бхгүй гээд гаднаас л дандаа авахуулдаг. Хэвтэх тоолонд ийм асуудал үүсч бна
Otgonzul
2020-02-04 10:19
Unenuu bi nuruunii hagalgaand oruul heden togrognii hongolt edleh ve
monhhishig
2020-02-04 00:56
unenuu
monhhishig
2020-02-04 00:56
unenuu
Зочин
2020-02-03 17:52
Зочин
2020-02-03 17:40
keyboard_arrow_up