“Польшид байгаа монголчуудаас илгээсэн 400,000 амны хаалт өнөөдөр ирж байгаа“
Польш улсад ажиллаж, амьдарч байгаа эмч нар, иргэд амны хаалт цуглуулан эх орондоо илгээсэн 400,000 амны хаалт өнөөдөр ирж байгаа аж.
Энэ талаар ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "Амны хаалт 400,000 ширхэг, эмнэлгийн ажилчдад зориулсан хувийн хамгаалах хувцас 100 ширхгийг илгээсэн нь 20 минутын өмнө Чингис хаан олон улсын нисэх буудалд ирсэн байна.
Эмч нарын илгээсэн амны хаалтыг өрхийн эмнэлгүүдээр дамжуулан зорилтод бүлгийнхэнд хүргэнэ. Мөн мэргэжлийн хяналт, онцгой байдал, цагдаагийн байгууллагынханд ЭМ-ийн сайдын тушаалаар тараана.
Мөн төрийн бус байгууллагуудын зүгээс амны хаалт хандивласаар байгаа. Хүнд бэрх цагт бүгд эвтэй байдлаар ажиллах нь зүйтэй. Ингэж хамтарч ажиллаж байгаад ЭМЯ-наас талархаж байгаагаа хэлэхийг хүсэж байна." гэв.