Д.Нямхүү: ХӨСҮТ-д коронавирусын 16 СЭЖИГТЭЙ тохиолдол байна

2020 оны 1 сарын 31

Arslan.mn

Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү "Нэгдүгээр сарын 30-ны байдлаар 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байснаас зургаан хүний шинжилгээний хариу гарч, халдвар аваагүй нь тогтоогдон, эмнэлгээс гаргасан. Ингээд 12 хүний шинжилгээний хариу хүлээгдсэн байдалтай байхад нэмж дөрвөн хүнийг тусгаарласнаар яг одоогийн байдлаар ХӨСҮТ-д 16 хүн байгаа. Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах ажлыг зохион байгуулах үндсэн дөрвөн баг нөөц дөрвөн баг нийт найман баг бэлэн байдалд ажиллаж байна.

Бидний зүгээс халдвар гарсан улс руу зорчихгүй байхыг зөвлөсөөр байгаагийн үр дүнд хилээр нэвтрэх иргэдийн урсгал багассан.

Тодруулбал, Монгол улсын найман боомтоор өмнөх сард 6560 зорчигч гарч байсан бол нэгдүгээр сарын 30-ны байдлаар 2465 зорчигч гарсан нь иргэд бидний гаргасан зөвлөмжийг сайтар биелүүлж байгааг илтгэнэ. 

Коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх 80086829 утсыг ажиллуулж байгаа .

Одоогоор нийт 891 дуудлага ирсний 50 хувь нь шинэ коронавирусын талаарх зөвлөгөө, мэдээлэл авсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
613200
1 эможи

Зочин
2020-01-31 14:06
Наад тогоо шанага гишүүний эрхээ түр хойшлуулж болдоггүй юм уу??
2020-01-31 12:20
Хилээ хаавал хэрэгтэй юм даа хятад дарга нарын гар хөлнүүдээ улсын аюулгүй байдал яригдаж байна.Монгол улс хамгийн аюултай бүсэд байгаа голомттой маш ойрхон бусад улс хилээ бүгд хаасан байхад яагаад одоо болтол хаахгүй байна вэ?? Шаардаж байна!!!!
Зочин
2020-01-31 11:42
keyboard_arrow_up