“Шинэ коронавирусийн халдварын тархалт 9812-д хүрч, 213 хүн нас барсан байна“
Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица "Олон улсын эрүүл мэндийн дүрмийн онц зөвлөл хуралдаж, шинэ коронавирусийн халдварыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарлалаа. Коронавирусийн тархалт зөвхөн Хятад Улсад бус олон улс даяар хурдацтай тархаж буйн улмаас ийм шийдвэр гаргалаа. Ийнхүү нийгмийн эрүүл мэндийн онц байдал зарлахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн.
- Нэгдүгээрт, хүнээс хүнд халдварласан.
- Хоёрдугаарт, Африкаас бусад тивд тохиолдол бүртгэгдсэн.
Мэдэгдлийг бүрэн эхээр нь (англи хэл дээрх) сайтад байршуулсан.
Одоогоор 9812 тохиолдол бүртгэгдсэнээс 213 хүн нас барсан гэх тоон мэдээ байна. Аялал, худалдаанд хязгаарлалт хийхгүй байхыг зөвлөж байна.
Нэг сайн мэдээ нь Японоос ирсэн оношлуураас гадна ДЭМБ-аас өгч оношлуур хоёр долоо хоногийн дараа ирнэ. Иргэд хувийн ариун цэврээ сайтар сахин, коронавирусын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлэгт яаралтай хандана уу. " гэв.
ШУУД ҮЗЭХ: