ХӨСҮТ-ийн ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Солонгос зэрэг нийтийн хоолноос аль болох татгалзах хэрэгтэй

2020 оны 2 сарын 01

Arslan.mn

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас хэрхэн хамгаалах талаар ХӨСҮТ-ийн халдвар судлаач, их эмч М.Цолмон зөвлөгөө өглөө. 

  • Гарын ариун цэврийг маш сайн сахих ёстой. Гарыг бохирдсон тохиолдол болгонд угаана. Гараа угаахдаа бүлээн усаар хэд дахин савандаж угаана.  Айл өрх бүхэн спиртэн суурьтэй халдваргүйжүүлэлтийн бодисоор гарыг халдваргүйжүүл гэсэн үг биш.
  • Айл өрх, албан байгууллагууд хаалганы бариулыг чийгтэй марль, даавуу самбаагаар ороосон байна. Энэ нь хамгийн болдоггүй зүйл. Яагаад гэвэл нойтон зүйл дээр хүний гар хүрч бохирдуулснаар халдвар дамжих эрсдэл үүсдэг. Үүний оронд хүний гар хүрч буй бүх зүйлд хлор орсон бодисыг ашиглан 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
  • Агаарт цэнхэр, цэвэр спирт, архи цацаж байна гэсэн асуудлууд яригдаж байна. Агаарт цацлага хийх нь буруу.
  • Харин 15 минут тутамд өрөөндөө агаар оруулах нь зүйтэй. Гэхдээ вирус хүйтэнд тэсвэртэй байдаг учраас өрөөний хэмийг хэт хүйтрүүлж болохгүй.
  • Хүн бүр өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхтай байж, сайн угааж цэвэрлэн хэрэглэх шаардлагатай. Мөн дундаа тавьж иддэг хятад, солонгос зэрэг нийтийн хоолноос аль болох татгалзах хэрэгтэй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
613137
9 эможи

Huts
2020-02-02 21:05
Bitgi olon yum hutsaad bai. Maskaa hureltseetei bolgochih za
Зочин
2020-02-01 17:32
Зочин
2020-01-30 17:37
Зочин
2020-01-30 14:22
zawaan xoolond duraldag tsag ungursun shte
Зочин
2020-01-30 13:41
keyboard_arrow_up