“Шинжилгээ өгсөн хүмүүсийн 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн“

2020 оны 1 сарын 29

Arslan.mn

БНХАУ-д байгаа иргэдээ оруулж ирэх шийдвэрийн хүрээнд хэрхэн ажиллаж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

Тэрбээр “Хилийн мэргэжлийн хяналтаас гарсан дүрмийн дагуу хяналт тавьж иргэдийг хилээр нэвтрүүлнэ. Ингэхдээ эрүүл мэндийн асуумж авч, халууныг хэмжээд сэжигтэй байвал вируслогийн лабораторид шинжилгээ авна.

Халуураагүй, амьсгалын замын өвчний шинж тэмдэггүй байвал "Ямар ч байсан өвчлөл гарсан улсаас орж ирж байгаа учраас биеийн байдалдаа 14 хоногийн турш хяналт тавиарай" гэсэн зөвлөмж өгөөд хил нэвтрүүлнэ.

Халуунтай хүмүүс яагаад ингэж их орж ирж байгаа нь томуугийн дэгдэлтийн үе үргэлжилж байгаатай холбоотой гэдгийг бүгд анхаарах хэрэгтэй.

Монгол Улсад титэм вирусийн халдвар бүртгэгдээгүй. Гэхдээ томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна.Тандалтын дөрөвдүгээр долоо хоногийн мэдээгээр Улаанбаатар хотод амьсгалын замын өвчлөл 14.2 хувийг эзэлж байна.

2020 оны нэгдүгээр сарын 9-нөөс хойш өнөөдрийг хүртэл 50 гаруй хүн ажил, аяллаар өвчлөл гарсан улс руу яваад ирсэн гэдэг шалтгаанаар шинжилгээ өгөхөд 50 хувиас нь томуугийн А хүрээний H3N2 вирус илэрсэн.  Яг энэ цаг үед томуугийн А хүрээний H3N2 вирус дэгдэлт явагдаж байна. Улирлын томуугийн вирусээр өвчлөөд биеэ хайхрахгүй явснаас үүдээд хүндэрсэн тохиолдлууд байх магадлал өндөр. " гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613092
0 эможи

Зочин
2020-01-29 23:00
Зочин
2020-01-29 14:08
keyboard_arrow_up