Хэнтий аймагт нас барсан хүүхдээс томуугийн А хүрээний H3N2 вирус илэрчээ
2020 оны 1 сарын 28

Өчигдөр буюу энэ сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 14 настай охин халуурч, уушгины хатгалгаагаар нас барсан. Уг явдлыг шинэ коронавирусын сэжигтэй гэж үзэн шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д илгээгээд байсан.
Шинжилгээний хариу гарсан бөгөөд шинэ коронавирусийн халдвараар биш томуугийн A хүрээний H1N1 вирусаар өвчилсөн болохыг тогтоожээ.
Энэхүү урьдчилсан хариуг гадаад чанарын хяналт буюу баталгаажуулахын тулд Япон улсын лабораторид илгээх юм байна. Талийгаач охины ойрын хавьтал гурван хүүхдийг ч мөн тусгаарлаж шинжилгээ хийсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1

2

1
613074
4 эможи
Зочин
2020-01-28 22:43
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
