ДЭМБ-аас Улсын III төв эмнэлэгт нүдний лазер эмчилгээний аппарат гардууллаа

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын болон торлогийн эмгэгийн лазер эмчилгээний аппаратыг гардууллаа.

Энэ нь Монгол Улсын нүдний тусламж, үйлчилгээнийн хөгжил, нэн ялангуяа төрийн эрүүл мэндийн байгууллагын нүдний тусламж, эмчилгээний нэр төрлийн нэмэгдүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний чадавхийг сайжруулах, ард иргэдэд санхүүгийн хүндрэлгүй нүдний тусламж, үйлчилгээг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан нүдээ олсон  хөрөнгө оруулалт юм.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт жилдээ нүдний амбулаторийн үзлэгээр 16000 орчим хүнд үзлэг шинжилгээ хийдэг ба үүнээс лазер эмчилгээ шаардлагатай 2500 орчим өвчтөнг хувийн эмнэлэг рүү илгээж байна. Энэхүү эрэлт хэрэгцээг үндэслэн нүдний лазер эмчилгээний технологийг лавлагаа шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад нэвтрүүлэх нэн шаардлагатай байгаа билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Улсын гуравдугаар төв эмнэлэгт нүдний даралтын  болон торлогийн эмгэгийн үеийн лазерын аргаар мэс засал хийх аппаратыг нийлүүлсэнээр үүсээд байгаа тулгамдаж буй асуудлыг шийдэх чухал ач холбогдолтой юм.

 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613048
0 эможи

Зочин
2020-01-28 22:07
Зочин
2020-01-28 13:31
keyboard_arrow_up