А.Амбасэлмаа: Архангайд короновирусийн тохиолдол бүртгэгдээгүй
2020 оны 1 сарын 27
Нэгдүгээр сарын 1-3-ны өдөр Хонгконг руу зорчоод ирсэн иргэн коронавирусийн халдвар авсан байж болзошгүй тухай мэдээлэл цацагдаж байна. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулхад тэрээр: "Хонгконг руу яваад ирсэн хүний халдвар тээж болох нууц үе 14 хоног нь өнгөрсөн. Түүнээс хойш амьсгалын замын халдвар өвчин нь хатгаа болон хүндэрсэн тул аймгийнхаа эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлж байгаа. Тухайн хүнээс дахин вируслогийн шинжилгээ авсан. Шинжилгээний хариу гараагүй байна” гэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
613012
0 эможи
Зочин
2020-01-27 23:45
Зочин
2020-01-27 15:34
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс