Элэгний В, С вирусын шинжилгээ нь чанарын шаардлага хангадаггүй 15 лабораторыг зарлалаа
“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирус тодорхойлох шинжилгээ хийж байсан лабораториудад шалгалт явуулсан байна. Шалгалтад 28 лаборатори хамрагдсанаас 15 нь чанарын шаардлага хангаагүй болох нь тогтоогджээ.
Улмаар энэ үнэлгээний дүгнэлтэнд үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерѳнхий газар эдгээр 15 лабораторийн гэрээг түдгэлзүүлж, “Хаппи веритас”, “Ай Ти” болон “Итгэл” лабораториудад 1.5 тэрбум гаруй тѳгрѳгийн торгууль, акт тавиад байгаа юм байна. Тус асуудлыг ЭМДЕГ-ийн хэвлэлийн ажилтнаас тодруулахад дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр “ЭМДЕГ нь даатгуулагч иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр даатгалын гэрээ бүхий нийт эрүүл мэндийн байгууллагад холбогдох байгууллагуудтай хамтран тусламж, үйлчилгээний чанар болон төлбөрийн хяналтын шалгалтыг тогтмол явуулдаг. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол“ үндэсний хөтөлбөрийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээг даатгалын байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцсэн 28 лабораторитой байгуулсан.
Эдгээр лабораториудад даатгуулагчдад үзүүлж буй дээрх тусламж, үйлчилгээний чанарт болон Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт даатгуулагчдад бодит, чанартай үйлчилгээ хэлбэрээр очиж байгаа эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх зорилгоор “Монголын лабораториудын нэгдсэн холбоо”, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ-ийн нэгдсэн лаборатори болон хувийн хэвшлийн лабораториудын төлөөллүүдтэй хамтран хяналт шалгалт хийсэн.
Шалгалтын дүнд Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн биелэлт хангалтгүй, зөрчил дутагдал илэрсэн шалтгаанаар дараах 15 лабораторийн эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцан элэгний В, С вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийх гэрээг түр түдгэлзүүлж, алдаа зөрчлийг арилгах, даатгалын санг хохиролгүй болгох хугацаат албан даалгавар, зөвлөмж хүргүүлсэн." гэв.
Мөн эдгээр 15 лаборатори В, С вирусын ачаалал тодорхойлох шинжилгээг чанарын шаардлага хангаагүй нь тогтоогдсон гэв.
1. Хаппи веритас лаборатори
2. Ай Ти лаборатори
3. Итгэл лаборатори
4. Онкоген лаборатори
5. Гэгээн ар үр эмнэлэгийн лаборатори
6. Евростандарт лаборатори
7. Мобио лаборатори
8. Протлаб лаборатори
9. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн лаборатори
10. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн лаборатори
11. Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн лаборатори
12. Дермамед ЮБИ нэгдсэн лаборатори
13. Гялс анагаах ухааны төвийн лаборатори
14. Мед аналитик лаборатори
15. Экспресс оношилгооны тѳвийн лаборатори
Энэ удаагийн үнэлгээгээр дараах 13 лаборатори чанарын шаардлагад тэнцжээ.
1. Сонгдо эмнэлэгийн лаборатори
2. Элэгний тѳвийн лаборатори
3. Оношмед лаборатори
4. Улсын нэгдүгээр тѳв эмнэлэгийн лаборатори
5. Улсын гуравдугаар тѳв эмнэлэгийн лаборатори
6. Медипас эмнэлэгийн лаборатори
7. Тѳв аймгийн нэгдсэн эмнэлэгийн лаборатори
8. Бонавита лаборатори
9. Грандмед эмнэлэгийн лаборатори
10. Аллергимед эмнэлэгийн лаборатори
11. Хавдар судлалын үндэсний тѳвийн лаборатори
12. Халдварт ѳвчин судлалын үндэсний тѳвийн лаборатори
13. Интермед эмнэлэгийн лаборатори