ХӨСҮТ, Монгол эм импэкс концерн хамтран олон улсын сургалт зохион байгууллаа

2020 оны 1 сарын 20

Arslan.mn

ХӨСҮТ, Монгол Эм Импэкс Концерн хамтран ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудад зориулсан "Стафиолакокоор үүсгэгдсэн идээт үрэвслийн үеийн дархлааны өөрчлөлт ба эмчилгээ" сэдэвт олон улсын сургалт зохион байгууллаа. Сургалтанд урилгаар ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн профессор Гизингер Оксана Анатольевна оролцож, Монголын эмч мэргэжилтнүүдэд стафилоккийн халдвар болон халдварын үеийн дархлааны өөрчлөлт, эмчилгээний талаар илтгэл тавьсан юм.

ХӨСҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг: 

Arslan.mn

Стафилококкийн халдвар сүүлийн жилд дэлхийн олон оронд нэгэн адил ихсэж ялангуяа нярай, бага насны хүүхдийн өвчлөлд их нөлөөлж байна. ХӨСҮТ-ийн хувьд эмч, мэргэжилтнүүдээ сургахын тулд тогтмол сургалтанд хамруулдаг. Үүний нэг бол өнөөдөр болж буй тус сургалт юм. Стафилококкын халдвар нь биеийн гадна давхаргат хөнгөн явцтай идээт үрэвслүүдээс эхлээд цусан үжил болон цусаар хор тархсанаас үхэл эндэгдэлд хүргэж болох хурц. хөнгөн, хүнд, архаг, түгээмэл хэлбэрээр явагддаг бүлэг идээт халдварт өвчин. Сургалтанд нийт 180 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд хамрагдаж байна. Хамтран зохион байгуулсан Монгол Эм Импэкс Концерн болон ОХУ-ын Улс Түмний Найрамдлын Их сургуулийн дархлаа судлалын тэнхимийн профессор Гизингер Оксана Анатольевнад талархал илэрхийлье. 

Монгол Эм Импэкс Концерн ХХК-ий Гадаад харилцаа, хангамж хариуцсан захирал Б.Мөнх-Эрдэнэ: 

Arslan.mn

Монгол Эм Импэкс Концерн нь 1923 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн чанартай баталгаатай эм, эмийн бүтээгдэхүүнийг ард иргэд, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад найдвартай хүргэсээр ирсэн бөгөөд мөн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхаарч сургалт, мэдээллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Үүний нэг болох "Стафиолакокоор үүсгэгдсэн идээт үрэвслийн үеийн дархлааны өөрчлөлт ба эмчилгээ" сэдэвт олон улсын сургалтыг ХӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Сургалтанд олон хүн хамрагдсан нь талархалтай хэрэг.  Стафилококкт халдвар олон янзын хүчин зүйлээс болж ихсэж байгааг хүн амын дотор стафилококкийн халдварт эмзэг насны хүмүүс олшрон тэдний биеийн ерөнхий эсэргүүцэл суларч халдвар үүсэх ба халдвар үүсгэгч хоруу чанартай стафилококкийн байгалийн тархалт ихсэж, өвчлөлийн эмгэг жам, эмнэл зүйн явц эрс өөрчлөгдсөн зэрэгтэй холбон үздэг.  Тэгэхээр нэн чухал сэдэв болсон стафилоккйн халдвар гол нь халдварын үеийн дархлааны өөрчлөлт, эмчилгэээий чиглэлээр дэлхийн анагаахын шинжлэх ухааны ололт амжилт, шинэ чиг хандлагыг Монголынхоо эмч мэргэжилтнүүдэд цаг алдалгүй хүргэн ажиллаж дээрх сургалтыг зохион байгуулж байна.

Arslan.mn

Стафилококкын халдвар нь биеийн гадна давхаргат хөнгөн явцтай идээт үрэвслүүдээс эхлээд цусан үжил болон цусаар хор тархсанаас үхэл эндэгдэлд хүргэж болох хурц. хөнгөн, хүнд, архаг, түгээмэл хэлбэрээр явагддаг бүлэг идээт халдварт өвчин аж. Нянгийн хоруу чанар маш олон янзаар илэрнэ. Үүнд: Хатиг, мундас, буглаа, түүхий (импетиго), үсний уутны үрэвсэл, ганц хуруудах, хөхннй үрэвсэл, эд эсийн үрэвсэл , ангина, шээсний замын үрэвсэл, арьсны эдийн идээт үрэвсэл, стафилококкт хатгаа, хоолны хордлого, үений үрэвсэл, остеомиелит, хэрхийн эндомиокардит, цусан үжил зэрэг болно. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612757
0 эможи

Зочин
2020-01-20 16:32
Зочин
2020-01-20 13:09
keyboard_arrow_up