Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 201 дэх хагалгаагаа амжилттай хийлээ

2020 оны 1 сарын 17

Arslan.mn

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан энэ оны эхний, бөөр шилжүүлэн суулгаснаас хойших 201 дэх мэс заслаа амжилттай хийлээ.

Эмнэлгийн захирлын 2006 оны тушаалаар байгуулагдсан тус багийнхан орчин үеийн анагаах ухааны нарийн технологи болох бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг эх орондоо нэвтрүүлсний ачаар ийнхүү 200 гаруй хүнд амьдрал бэлэглэсэн юм.

Тиймээс эрүүл мэндийн салбарт онцгой гавьяа байгуулсан тэдний алдрыг, хийж бүтээсэн үйлстэй нь Хүндэт дэвтэрт мөнхөлж, ¹ 24 дэх гэрчилгээ олгосныг өчигдөр мэдээлсэн.

Arslan.mn

Дашрамд дурдахад, Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхний 1981 оноос хойш хөтөлж буй эл дэвтэрт салбараа манлайлсан, эмчилгээний шинэ арга нээсэн, технологи нутагшуулсан зэрэг гавьяатай 23 хүний нэр бичээстэй байдаг аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612681
1 эможи

Зочин
2020-01-17 13:27
keyboard_arrow_up