ТАНИЛЦ: 2020 онд мөрдөгдөх эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээ
							 2020 оны 1 сарын 10						
						
					
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2020 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосугай.
 - Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хуулийн 6.1.12-т заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4200 (дөрвөн мянга хоёр зуун) төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 8400 (найман мянга дөрвөн зуун) төгрөгөөр тус тус тогтоосугай.
 - Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
 
![]()
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
7
								
								
1
								
1
								
2
								
4
							
								
2
								
								
15
								612473
								
								
							32 эможи
						сараа 
2020-01-16 17:48
маш  муу муу 
Zochin  
2020-01-16 11:36
Ene arai dendnee jileer ni ingej toloh hvn bga tolj chadahgvi ch hvn bga 
Зочин 
2020-01-14 18:32
Arai l denduu ymaa 
Болд 
2020-01-13 11:11
Тэтгэврийн ахмадууд сард 8000 төлөх юму
Зочин 
2020-01-13 01:29
Яагаад ингэж нэмэж бгаа юм бэ яасан өндөр болгоо бэ
Зочин 
2020-01-13 00:48
Zawal nogj toldiin boluuu 
naraa 
2020-01-12 22:46
2016 onoos hoish toloogvi zaaval nohoj toloh vv  ug n ervvl mendiin deter heregleegvi bj nohoj toloh shaardlaga baih uu 
Ундармаа 
2020-01-12 20:58
Сайн байнуу би 11 сар тѳлѳѳгүй юумалдаа тэгхээр одоо тѳлѳх бол хэдийг тѳлѳн гэсэн үгүү
соёлоо 
2020-01-12 11:03
оюутанд хөнгөлөлт байдаг юм болов уу
Билэгээ 
2020-01-10 23:26
Нэмэх хэрэг байгаа юмуу хөдөө орон нутагт бол даатгалаар эм авч үзсэн хүн байхгүй хэдэн настангууд даралтны эм ээ л авдаг арай дэндүү эмнэлэгэс үйлчилгээ авах үед ихвчлэн гаднаас эм тариа авах хэрэн гардаг  дандаа тийм ч ийм ч юм байхгшй гэдэгшдээ 
Зочин 
2020-01-10 18:18
Зочин 
2020-01-10 14:12
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
