БНХАУ-д гарсан уушгины хатгалгаа өвчнөөс сэргийлэх зөвлөмж

2020 оны 1 сарын 08

Arslan.mn

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнөөдрийн байдлаар "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл бий.

БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.

Зөвлөмж:

  • Гараа савандаж угаах, гар ариутгагч хэрэглэх;
  • Амны хаалт тогтмол хэрэглэх;
  • Нус цэрээ ил задгай хаяхгүй байх;
  • Бохир гараа нүд, хамар, амандаа хүргэхгүй байх;
  • Ханиаж найтах үедээ бусдад халдвар тараахаас сэргийлэх, амны алчуур хэрэглэх, шууны дотор тал руу ханиаж найтаах;
  • Амьсгалын замын халдвартай хүн гэртээ байж, бусдад халдвар тараахгүй байх; 
  • Хүүхдийг уушгины хатгаа, улаанбурхан зэрэг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах;
  • Өвчлөл гарсан улс оронд аль болох зорчихгүй байх;
Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612382
0 эможи

Зочин
2020-01-08 15:40
keyboard_arrow_up