“103“-ын удирдлагыг ЯЛЛАГДАГЧААР тооцжээ

2020 оны 1 сарын 03

Arslan.mn

Нийслэлийн Түргэн тусламжийн төв буюу хүмүүсийн нэрлэж заншсанаар Яаралтай тусламжийн 103-ын удирдах албан тушаалтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдээлсэн. Тус төвийн дарга Т.Пүрэвдаш, эмчилгээ эрхэлсэн орлогч С.Ариунболд, Авто техникийн албаны ерөнхий инженер Ц.Орхонсүрэн нарыг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрынхан шалгаж эхэлсэн бөгөөд тэднийг яллагдагчаар татах тогтоолыг нь прокурорын байгууллагаас батлан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй гэнэ. Бидэнд олдсон мэдээллээр, мөрдөн шалгах ажиллагааг энэ сардаа багтаан дуусгахаар цагдаагийн байгууллага төлөвлөж байгаа сурагтай.

Дээрх албан тушаалтнуудыг үндсэн хөрөнгөдөө бүртгэлтэй яаралтай тусламжийн автомашинуудыг жолооч, эмч нарынх нь хамтаар Монгол, Катарын хамтарсан цэргийн сургуулийн хээрийн эмнэлэгт болон газрын тосны хайгуулын чиглэлээр манай улсад үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “БЖП геофизикал Монголиа” гэх компанид ашиглуулах гэрээ байгуулж 80 000 ам.доллар уг компани болон цэргийн сургуулилалтын Катарын талаас байгууллагынхаа дансаар дамжуулан авч, завшсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 2017-2019 онд албан тушаалаа урвуулж, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон Төсвийн байгууллагын зарим ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын 2003 оны 233 дугаар тогтоолыг зөрчин хөрөнгө завшсан байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн билээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
2
612258
5 эможи

Зочин
2020-01-03 18:05
Зочин
2020-01-03 13:02
keyboard_arrow_up