Нийслэлийн 9 дүүргийн 7 869 малыг вакцинжуулжээ
2014 оны 3 сарын 03
ОБЕГ-аас авсан мэдээгээр өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн 6 сум Дорноговийн 5 сум, Хэнтий аймгийн 1 суманд нийт 3 165 үхэр шүлхий өвчнөөр өвчилснийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2 278022 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийжээ. Өмнөх өдрөөс Сүхбаатар аймагт 17, Дорноговь аймагт 7, нийт 24 үхэр нэмж өвчилснийг устгаж, 1 928 малыг нэмж вакцинжуулсан байна.
5
Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэрэлжийн уулзвар, 4 дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун туруун, Нисэхийн товчоодод байнгын хяналтын 8, ариутгал халдваргүйжүүлэлтийн 4 цэгт холбогдох мэргэжлийн байгууллагууд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна. Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд байгаа 297,767 толгой малыг вакцинжуулна. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын 3 сарын 2-ны 20:00 цагийн мэдээгээр нийслэлийн 9 дүүргийн 176 өрхийн 7869 малыг вакцинжуулжээ. Вакцинжуулах ажил үргэлжилж байна гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
612
0 эможи