СУДАЛГАА: Хөнгөлөлттэй эмийн борлуулалтыг зүрх судасны эм тэргүүлж байна

2019 оны 12 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас он гарснаар  36.6 тэрбум төгрөг хөнгөлөлттэй эм олгожээ. 

Үүнээс хамгийн борлуулалттай буюу иргэдийн хамгийн их авдаг  нь зүрх судасны эм байдаг байна. Өөрөөр хэлбэл, дээрх хугацаанд зүрх судасны эмийн борлуулалт 16.1 тэрбум төгрөг болж, нийт борлуулалтын 44.0 хувийг эзэлж байгаа аж. 

Тэгвэл зөвхөн арваннэгдүгээр сард гурван тэрбум төгрөгийн эм олгосон байна. Энэ нь өмнөх сараа 82.7 сая төгрөгөөр буурсан тоо гэнэ. 

Дашрамд дурдахад, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2019 онд даатгуулагчдад олгох зайлшгүй шаардлагатай эмийн үнийн хөнгөлөлтийн зардалд 33.9 тэрбум төгрөг төсөвлөсөн юм. Одоогоор улсын хэмжээнд гэрээ бүхий 1017 эмийн сангаар дамжуулан шинэчилсэн жагсаалтаар хөнгөлөлттэй эм олгож байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611864
0 эможи

Зочин
2019-12-23 13:45
keyboard_arrow_up