СТАТИСТИК: ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол шинээр бүртгэгджээ

2019 оны 12 сарын 12

Arslan.mn

Улаанбаатар хотод 2019 оны арваннэгдүгээр сард ХДХВ/ ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ. 

Ингэснээр манай улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 284 болсон гэдгийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

2018 онд дэлхий даяар ДОХ-ын халдвартай 37.9 сая хүн байснаас 79%-ийг шинжилгээнд, 62%-ийг эмчилгээнд хамруулж, 53%-ийн вирусийг нь дарангуйлсан буюу бусдад халдвар тараах эрсдэлгүй болгосон.

Түүнээс гадна Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний 11 сард 39.6 мянга болжээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2045 (5.5%)-аар нэмэгдэхэд

  • салхин цэцгээр өвчлөгчид 2389 (35.8%)-өөр,
  • тэмбүүгээр өвчлөгчид 739 (13.5%)-өөр,
  • гонококкт халдвараар өвчлөгчид 143 (3.0 %)-аар,
  • сүрьеэгээр өвчлөгчид 119 (3.7%)-өөр,
  • мөөгөнцрөөр өвчлөгчид 82 (5.2%)-оор өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611526
0 эможи

Зочин
2019-12-13 02:07
keyboard_arrow_up