“Сувилахуй-2020” үндэсний зөвлөлдөх уулзалт боллоо

2019 оны 12 сарын 06

Arslan.mn

Дэлхийн эрүүл мэндийн Ассемблейн 2019 оны 05 дугаар сард Женев хотноо хуралдсан хуралдааны  A72/54 Rev.1 шийдвэрээр ирж буй 2020 оныг Сувилагч эх баригчийн жил болгон зарласан юм.
Энэ хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүл мэндийн яамнаас санаачлан, 21 аймгийн эрүүл мэндийн газарт сувилахуйн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, аймгийн нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албаны дарга нар, нийслэл, төв, төрөлжсөн тусгай мэргэшлийн эмнэлгүүд, сувилахуйн боловсрол олгогч байгууллага, Монголын сувилагчдын нийгэмлэг, Сувилахуйн амьдрал төв зэрэг сувилахуйн мэргэжлийн гол төлөөлөгчид болох 78 хүний бүрэлдэхүүнтэй “Сувилахуй-2020” үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав.

Энэхүү уулзалтад Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газраас Сувилахуй, эх барихуйн асуудлаарх бодлогын асуудлууд, Төрийн захиргаа, удирдлагын газраас Сувилагч, эх баригчдын хүний нөөцийн төлөвлөлт, Эмнэлгийн тусламжийн газраас Сувилахуйн тусламж, үйлчилгээний талаар илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

Мөн нийслэлийн эрүүл мэндийн газар, аймгийн эрүүл мэндийн газрын асуудал хариуцсан мэргэжилтнүүд тулгамдсан асуудлаа хэлэлцүүлж, нийт оролцогчид тулгамдсан асуудал, шийдвэрлэх гарцыг тодорхойлохоор бүлгээр ажиллав.
Сувилахуй, эх барихуйн асуудлаар 2020 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгуулах ажлыг нэгтгэн, ЭМЯ-ны удирдлагад танилцуулахаар шийдвэрлэлээ.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611318
1 эможи

Зочин
2019-12-07 05:55
Л.Бямбасүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up