Моносын эмийг авахаас өөр СОНГОЛТГҮЙ болгосон ЖАГСААЛТЫГ Эрүүл мэндийн сайд баталлаа

2019 оны 11 сарын 29

Arslan.mn

“Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон 170 эмийг ЭМИЙН САНГУУД худалдах боломжгүй гэв“

Эм хангамжийн холбооноос Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол, эмийн үнийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 12 тоот тогтоол арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх гэж байгаа юм. Уг тогтоолын хүрээнд гаргасан жагсаалтаар эмийн сангууд үйлчлэх ямар ч боломжгүй гэдгийг Эм хангамжийн холбооныхон хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм.

Тэдний хэлж буйгаар "Эрүүл Мэндийм Даатгалаас Хөнгөлөлттэй олгох эмийн жагсаалтад орсон эм авахад Моносын эмийг авахаас өөр сонголтгүй болгосон жагсаалтыг Эрүүл мэндийн сайд баталлаа. Моносын бүртгүүлсэн импортын эм, үйлдвэрлэсэн дотоодын эмнээс өөр шинээр эм бүртгүүлэх боломжгүй болгож байна" хэмээн хэвлэлийн хурал хийсэн төлөөлөгчид хэллээ.

Arslan.mn

Энэ талаар Эм зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Цэндээхүү  "Уг жагсаалтад багтсан 170 гаруй эмийг эмийн сангууд худалдах боломжгүй болж байна. Учир нь импортын эмнүүдийг бөөний үнээс 10-60 хувиар доогуур үнэлэн борлуулахаар заасан хэр нь Монос компанийн үйлдвэрлэдэг зарим эмийг зах зээл дээрх үнээс 4-5 дахин өндөр үнээр борлуулна хэмээн жагсаалт баталсан байна. 

Зарим эмийг хэт доогуур үнэлж, эмийн сан байтугай эмийн бөөний төв ч худалдах боломгүй нөхцөл бүрдэж байна. Энэ шударга бус тогтоолын хүрээнд гарсан жагсаалтыг мөрдөх боломж байхгүй." гэв.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
611044
1 эможи

Булган
2019-12-01 11:01
Эм маш үнэтэй байнаа.Хямдралаар авах гэхээр Бараг өгөхгүй юм билээ шү.Ядаж энэ нарийн ажилд мэргэжлийн сайдаан тавимаар юм даварсан авгайг зайлуул..
ИРГЭН
2019-11-30 07:12
СОНГУУЛИЙН МӨНГӨӨ ХИЙХ ГЭЭД ИХ ТЭНЭГТЭЖ БАЙГААГ НЬ ХАРААРАЙ.ЭРҮҮЛ МЭНДИЙГ АЛАГЧ САЙД ГУАЙ ШАХААНЫ ШААЛТУУРЫН МӨНГӨӨ АВААД ЗАЙЛААРАЙ.ТАНАЙ ГЭР БҮЛД ХАРААЛ БОЛЖ ОЧНО ДОО.
Зочин
2019-11-30 05:22
Зочин
2019-11-30 02:13
irgen
2019-11-29 20:31
undesnii uildewree demjsen bodlogo gej oilgoloo.
Долгор эмээ
2019-11-29 19:05
Моносын эм өндөр үнэтэй шүү.Эмээ нь даралтны эм авах гээд мэдсэн шүү.Заваан шуналтай газар
Иргэн
2019-11-29 19:02
Харин ч зүгээр юм биш үү? Хэт үнэтэй байгаа импортын эмийг Моносоос хямдаар авч яагаад болохгүй гэж...
Иргэн Бат
2019-11-29 18:59
ЭМДҮЗөвлөлийг татан буулгая.
keyboard_arrow_up