СТАТИСТИК: Нийслэлд ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол шинээр бүртгэгджээ
2019 оны 11 сарын 15
Улаанбаатар хотод өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрлээ гэж Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдолд 281 болжээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний аравдугаар сард 36 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1732 буюу 5 хувиар нэмэгдсэн байна. Үүнд
- салхин цэцгээр 2395,
- тэмбүүгээр 503,
- мөөгөнцрөөр 73,
- сүрьеэгээр 128,
- гонококкт халдвараар 110 хүн өвдсөн голлон нөлөөлжээ.
Гар хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1145-аар буурсан байна.
Эх сурвалж: ҮСХ
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
610566
1 эможи
Зочин
2019-11-16 22:09
Зочин
2019-11-15 16:29
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс