Сэлэнгэ аймгийн 9 сувилагч ХӨСҮТ-д ажлын байрны дадлага, сургалтанд хамрагдаж байна

2019 оны 11 сарын 06

Arslan.mn

АНЭ-ийн Сүрьеэгийн тасаг, диспансерийн нийт хамт олон ЭМГ-ийн даргын өрөөнд 2019 оны 09 сарын 12-ны өдөр хуралдсанаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд сувилагч нараа ээлж дараатайгаар ажлын байран дах сургалтанд хамруулахаар болсон.

Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/306 дугаар “Сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” тушаал, “Сүрьеэгүй – Сэлэнгэ” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мандал сумын Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн нийт 9 сувилагчийг ийнхүү хуваарийн дагуу 11 дүгээр сарын 04-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ийг хүртэл ХӨСҮТ—н сүрьеэгийн клиникийн тасаг, нэгжүүдэд ажлын байрны дадлага, сургалтанд хамруулж байна.

Биднийг байнга дэмждэг, энэхүү боломжийг бүрдүүлж өгсөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг, Сувилахуйн албаны дарга Г.Бор, сүрьеэгийн клиникийн тасгийн хамт олонд Сэлэнгэ нутгийнхаа эрүүл мэндийн салбарынхны нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.

Сүрьеэгүй Ирээдүйн төлөө бид хамтдаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610127
0 эможи

Зочин
2019-11-06 14:36
keyboard_arrow_up