Нэрс цусан дахь сахарын хэмжээг багасгадаг

2019 оны 10 сарын 31

Arslan.mn

Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг  багасгадаг  тэгвэл чихрийн шижингийн хоёрдугаар үед хамрагдсан өвчтөнүүд  нэрс жимсийг хэрэглэх нь сайн үр дүнтэй. Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгахаас гадна гэдэс эвгүйрэх, хоолой, буйлны өвчинд ч бас сайн нөлөөтэй. Энэхүү жимс нь байгалийн цэвэр анитибиотик учраас нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.

Хоолойны vрэвсэлтэй хvн хар нэрсний өтгөн хандаар ам, хоолойгоо зайлна. Yvний тулд 100 гр хуурай vрийг 500 гр усанд буцалган 300 гр болтол ширгэж хандлаад хөргөн шvvгээд амаа зайлахад маш сайн нөлөөтэй.

Хар нэрс идвэл нvдний хараа сайжирдаг. Мэнгэр өвчтэй хvн уулын нэрсийг битvv саванд нэг аягыг ёотон, шар тостой хийгээд тогоотой усанд битvv жигнэж, уураг шиг болтол нь буцалгаад бvлээнээр нь ууна. Yvнийхээ дараа наранд толгойгоо халаахгvй хэвтвэл эдгэнэ. Уушигны архаг өвчтэй хvн нэрс, чацаргана мэтийн жимсийг цагаан гvvний тvvхий сvvнд хийж исгэн 15 хоног уухад бие мэдэгдэм сайжирдаг.

Нэрс нь ходоодны хvчил багадсан өнгөц vрэвсэл, ялангуяа гэдэс эвгvйцэх, элэгний vрэвсэл, vе мөчний хэрэх, бөөрний чулуу, арьсны өвчнvvдийн vед сайн эм болдог. Yvний тулд хоёр аяга буцалсан усанд цайны халбагаар 3-4 удаа хийж 4-5 цаг тавьж хандлан аяганы дөрөвний нэгээр өдөр 4-5 удаа ууна. Мөн нэрс цусан суулга, гэдэсний хижиг, сахуугийн өвчин vvсгэгчийг vхvvлдэг учир цайны дөрвөн халбага нэрсний vрийг нэг аяга буцалсан усанд хийж тасалгааны халуунд 8 цаг байлгасны дараа бvтэн өдөрт нь багтаан уудаг. Өтгөн хатдаг хvн шинэхэн нэрсийг удаан хугацаагаар хэрэглэхэд өтгөн хатахаа болино.

Эх сурвалж: "Эрүүл мэндийн жор" сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609884
0 эможи

Зочин
2019-10-31 11:59
Зочин
2019-10-31 09:11
яаж яадаг юм бэ. олон донгосч байх юм. одоо бүр жимс яаж идэхийг заах нь ээ
keyboard_arrow_up