ФОТО: Эрүүл мэндийн салбарт 52 мянган мэргэжилтэн ажиллаж байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Монголын эмч нарын VI дугаар их хурлыг “Эрүүл мэнд-Хөгжлийн тулгуур” уриатайгаар өнөөдөр Төрийн ордоны Их танхимд эхэллээ.
Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 52 мянга гаруй мэргэжилтэн ажиллаж байгаагийн 11 мянга нь эмч байгаа юм. Хоёр өдөр үргэлжлэх “Монголын эмч нарын VI их хурал”-д эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг төлөөлж нийслэлийн 350, аймаг, орон нутгийн 450 эмч, сувилагч оролцож байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үеэр онцлов.
“Монголын эмч нарын VI их хурал”-д Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар мэндчилгээ дэвшүүлж, илгээлт ирүүлжээ.
“Монголын эмч нарын VI их хурал” үргэлжилж байна.
Улаанбаатар хотоос 350, хөдөө орон нутгаас 450 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд оролцож байна. Хурлын үеэр хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, Төрийн бус байгууллага, ДЭМБ, Хүн амын сан, Хүүхдийн сан, АХБ-ны суурин төлөөлөгчид, Дэлхийн банк, Дэлхийн зөн болон бусад олон улсын байгуулагын зочид төлөөлөгчид оролцож эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдлын талаар санал бодлоо илэрхийлнэ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|