УГТЭ: Үндсэн болон төрөлжсан мэргэжлийн ЭМНЭЛЗҮЙН сургалт зохион байгууллаа
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь 2019 оны 10 дугаар сарын 10, 11, 14-ний өдрүүдэд төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн чиглэлээр 2019-2021 онд суралцах суралцагч нарт зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Энэхүү чиглүүлэх сургалтаар эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтанд хамрагдах эмч, мэргэжилтнүүдийг тус эмнэлгийн өдөр тутмын тусламж үйлчилгээнд саадгүй оролцуулах үүднээс эмнэлгийн дүрэм болон бүтэц, зохион байгуулалт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөр аюулгүй ажиллагааны горим, эмнэлгийн дотоод халдвараас сэргийлэх журам, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний талаар мэдээлэл олгож, тусламж үйлчилгээний үйл ажиллагаанд чиглүүлэн, тус эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтын журам, дотоод хяналт, үнэлгээ, сургалтын цөм хөтөлбөрийн талаар танилцуулж, сургалт эрхлэгч байгууллага, элсэгч болон сургагч багшийн хооронд гурвалсан гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааг уламжлал болгон жил бүр зохион байгуулдаг билээ.
Энэхүү гурван өдрийн турш зохион байгуулсан чиглүүлэх сургалтанд үндсэн мэргэшлийн 11 чиглэлийн 132 резидент эмч, төрөлжсөн болон мэргэшил дээшлүүлэх чиглэлийн 18 эмч, сувилахуйн төрөлжсөн мэргэшлийн 42 сувилагч мэргэжилтнүүд нийт 190 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдаж, тус эмнэлгийн 2019-2020 оны төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.