ХӨСҮТ-т загвар, жишиг болохуйц халдвар хамгааллын ДЭД БҮТЦИЙГ бий болголоо

2019 оны 10 сарын 15

Arslan.mn

Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр “Эрүүл Мэндийн Салбарын Хөгжил Хөтөлбөр-5” төслийн хүрээнд ХӨСҮТ-ийн Төвлөрсөн ариутгал, Нян судлалын лабораторит хийгдсэн их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хүлээж авах ёслол өнөөдөр боллоо.

Arslan.mn

Төслийн хүрээнд барилгын  засвар хувьд Лабораторийн барилгыг иж  бүрэн  засварлаж, агааржуулалтын нэгдсэн систем, цахилгаан, сантехник, интернет  холбоо, дохиоллыг системийг шинэчлэжээ.  

Arslan.mn

Мөн тус төслийн хүрээнд олон  улсын удирдамж, стандарт  болон  орчин үеийн чиг хандлагын талаар  мэдлэг олгох стандарт  үйл  ажиллагааны  зааврын  дагуу  эмнэлгийн  давтан хэрэглэгдэх  багаж, хэрэгслийн цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгал, ариутгал  хийхэд орчин  үеийн  тоног  төхөөрөмжийг ашиглах, ажилтан  ЭТҮХХ-ээс өөрийгөө сэргийлэх чадвар,  хандлага  эзэмшүүлэх  зорилготой ажлын  байрны  болон  онолын   сургалтуудыг   үе шаттайгаар  явуулж  ариутгагч  нарын  мэдлэг мэргэжлийг  дээшлүүлж, тасгийн  эрхлэгчийг  ариутгалын  сургагч  багшаар  бэлтгэн сургасан байна.

Түүнчлэн дараах сургалтуудыг зохион байгуулжээ.

  • Нян судлалын лабораторийн эмч, лаборант нарт лабораторийн биоаюулгүй ажиллагааны олон улсын жишиг арга зүйг олгох сургалт,
  • Төслийн хүрээнд Канадын олон улсын эрүүл мэндийн нийгэмлэгийн зөвлөх баг лабораторийн шинжилгээний стандарт ажиллагааны багц  аргачлал  боловсруулан уг аргачлалыг  нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, сургах зорилгоор бактериологич эмч, лаборант нарт ажлын байран дээрх сургалт, 
  • Олон улсын жишиг аргазүйг микробиологийн шинжилгээний арга зүйг бүрэн нэвтрүүлэхийн тулд манай нян судлалын эмч, лаборант нарыг  сургагч багш бэлтгэх сургалтуудыг тус тус явуулжээ.

Arslan.mn

Энэ төсөл хэрэгжсэнээр ХӨСҮТ-ийн төвлөрсөн ариутгал, нян судлалын лабораторийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирахаас гадна чанар аюулгүй байдал, эрүүл ахуй, халдварын сэргийлэлтийн үйл ажиллагаанд эрс шинэчлэл, дэвшлийг бий болгож байна.

Түүнчлэн ариутгал, нян судлалын лабораторийн үйл ажиллагаа олон улсын эрүүл мэндийн байгууллагуудын стандартын түвшинд хүрэх нөхцлийг бүрэн бүрдүүлж өгч байна.

Тухайлбал, өрөө тасалгаануудын зохион байгуулалт нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн дагуу урсгал хөдөлгөөн нь зохицуулагдсан, эмнэлгийн халдвараас сэргийлэх вакуум орчныг бүрдүүлсэн агааржуулалтын иж бүрэн системтэй, засвар тохижилт  болон эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаанд нэн шаардлагатай дэвшилтэт, шинэ технологи  бүхий тоног төхөөрөмжүүдээр хангагдсан Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар, жишиг болохуйц халдвар хамгааллын  дэд бүтцийг бий болгож чаджээ. 

Arslan.mn

Төслийн хүрээнд зөвхөн их засварын ажил, тоног төхөөрөмж нийлүүлэгдээд зогсоогүй эмч мэргэжилтнүүдийг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагаа хэрэгжсэнээр эмнэлгийн ажилтнуудад эмнэлгийн тусламж үйлчилгээний халдварын сэргийлэлт, хяналтын талаархи шинэ мэдлэг олгох, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, улмаар хуучин мөрдөж хэвшсэн уламжлалт арга барил, буруу дадал хандлагаа өөрчлөн шинэчлэх зэрэг томоохон оюуны хөрөнгө оруулалт болжээ.

ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609295
1 эможи

Зочин
2019-10-15 21:43
Зочин
2019-10-15 16:44
keyboard_arrow_up