СТАТИСТИК: Өнгөрсөн сард 148 ихэр хүүхэд мэндэлжээ

2019 оны 10 сарын 14

Arslan.mn

Улсын хэмжээнд 2019 оны эхний есөн сард 58.1 мянган эх амаржиж, 58.5 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 0.8 хувь, амьд төрсөн хүүхэд 1 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Харин нялхсын эндэгдэл 3 хувь, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 6.3 хувиар буурчээ.

Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 9 сард 771 болж, өмнөх оны мөн үеэс 24 (3.0%)-өөр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 930 болж, өмнөх оны мөн үеэс 62 (6.3%)-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл энэ оны 9 дүгээр сард 90 болж, өмнөх сараас 8 (9.8%)-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 110 болж, 10 (10.0%)-аар тус тус нэмэгджээ.

Улсын хэмжээнд 2019 оны 9 дүгээр сард 6464 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3371 нь эрэгтэй, 3093 нь эмэгтэй, 148 нь ихэр, хүүхдийн дундаж жин 3389 грамм, дундаж өндөр 51 см байна.

Arslan.mn

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал 4.4 хувь нь 20 хүртэлх насны, 91.8 хувь нь 20-39 насны,3.8 хувь нь 40-өөс дээш насныхан байна.

Arslan.mn

Амаржсан эхчүүдийн 1.4 хувь нь боловсролгүй, 4.9 хувь нь бага, 13.5 хувь нь суурь, 37.2 хувь нь бүрэн дунд, 6.0 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 36.3 хувь нь дипломын болон бакалаврын, 0.8 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна. Амаржсан эхчүүдийн 52.7 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 45.9 хувь нь гэрлээгүй (гэрлэлтээ батлуулаагүй), 1.4 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609259
0 эможи

Зочин
2019-10-14 21:23
keyboard_arrow_up