ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Хүүхэд утаснаас ялгарч буй цацраг туяаг тархиндаа шингээж байдаг

2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Энэ удаа ээжүүддээ зориулаад зайлшгүй шаардлагатай сэрэмжлүүлэг хүргэе.
Манайхан бүгдээрээ л ухаалаг утастай. ЭХО-д харуулж байхдаа хүртэл утсаа хажуудаа тавина. Тэр бүрт тайлбарлаад байх боломжгүй учраас хуудсаараа дамжуулаад мэдсэн дуулсанаа хуваалцаж байна.

Утаснаас ялгардаг туяа долгион хүний биеийг нэвтлэх чадвартай гэдгийг хүн бүр мэднэ. Үүнээс шалтгаалаад жирэмсэн үед ухаалаг утас хэт их хэрэглэх нь урагт тархины хавдар үүсгэх хүчин зүйлийн нэг болдогийг Йелийн сургуулийн эрдэмтэд тогтоосон байсан.

Эхийхээ гэдсэнд байх ураг, мөн нярай болон нялх хүүхэд утаснаас ялгарч буй цацраг туяаг насанд хүрэгчдээс 2 дахин их хэмжээгээр тархиндаа шингээж байдаг тухай судалгааны баримтанд дурджээ.

Ер нь тэгээд хамгаалалт хаана сул байна тэнд гадны нөлөө хүчтэй тусаж байдаг шүү дээ. Иймээс ээжүүдээ жирэмсэн үедээ гар утас болон компьтерийн хэрэглээгээ хязгаарлах, тэр тусмаа жирэмсний сүүл 2 сард бүр хатуу хориглох хэрэгтэй байна.
Эмч нь та нарыг гар утсаа бүр хэрэглэхээ боль гэж хэлж чадахгүй учраас ядаж чихэвч хэрэглэж байхыг зөвлөж байна.  Яагаад гэхээр утас ажиллаж байх үедээ илүүтэй долгион ялгаруулж байдаг учраас илүү хөнөөлтэй байх нь ойлгомжтой.
 

Эх сурвалж: ЭХО-ны эмч Алтантуяа 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609081
1 эможи

Зочин
2019-10-09 23:12
Зочин
2019-10-09 16:17
keyboard_arrow_up