Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийг хугацаанаас нь өмнө дархлааны эмийн хангалтад хамрууллаа

2019 оны 10 сарын 09

Arslan.mn

Монгол улсын иргэд эрхтэн шилжүүлэн суулгуулах ажлыг 1998 оноос Хятад улсад бөөр шилжүүлэн суулгуулж эхэлснээр эдгээр хүмүүс нь насан туршдаа Дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх болсон. Програф/Такролимус/ эмийг  иргэдэд олгох ажлыг 2004  оноос эхлээд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан  129/100-р тушаалаар  эмчлэгч эмчийн жорын дагуу олгох ажлыг хийж, улирал бүр эмийн тайлан тооцоог гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлж ажиллаж байна.
2019 оны эхний 3 улирлын байдлаар Дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд нийт 500 гаруй хүн ууж байна.

Өнөөдрийн байдлаар 2018-2019 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс УНТЭ-т эмийн хангалтанд орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан -33, бөөр шилжүүлэн суулгасан-8 хүн, ХСҮТ-ээс 5 хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэдийн хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл шалтгаалж, дараа оны улсын төсөвт тусгагдаж 1-р улирлаас нь эмийн хангалтандаа орох ёстой байдаг.

Тэгвэл Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны 3 дугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, нас баралт, гемодиализ эмчилгээнд орсон болон өөр эмэнд шилжсэн шалтгаануудаас эмийн хэмнэлт үүсч, тэрхүү хэмнэсэн зардлаар хүлээгдэж буй хүмүүсийг Програф/Такролимус/ эмэнд хамруулах боломж нөхцөл үүссэн юм.

Ийнхүү Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Эмзүйн албаныхан, эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авч, хүлээгдэж буй нийт 46 хүний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийн олголтыг өнөөдрөөс өгч эхлэхээр болсон талаар болон Гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд эмээ ууж эхлэх боломжтой болсныг мэдэгдэж уулзалт зохион байгууллаа.
Энэ нөхцөл боломж тэр бүр үүсээд байдаггүй ба 1 сарын өмнө ч гэсэн эмэндээ хамрагдах нь эдгээр хүлээгдэж байгаа хүмүүсийн нуруун дээрээс том ачааг авч, Эдийн засгийн жаахан ч гэсэн хөшүүрэг болж өгөх юм.

 

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609078
0 эможи

Зочин
2019-10-09 23:12
Зочин
2019-10-09 16:18
keyboard_arrow_up