Улсын цэцэрлэгийн хүүхдүүдэд улирлын ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ үнэгүй хийнэ

2019 оны 10 сарын 08

Arslan.mn

“Дархлаажуулалтын 10 хоног”-ийг “Томуугаас сэргийлье” уриан дор энэ сарын 4-17-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд улирлын томуугийн эсрэг вакцинаар  нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, нэн ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулахаар төлөвлөж байгаа юм.

Тухайлбал, нийслэлийн харьяа 233 цэцэрлэг, УБТЗ-ын харьяа 10 цэцэрлэгийн нийт 87,130 хүүхэд, мөн асрамжийн зургаан төвийн 6,150 хүүхдийг улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулна.

Түүнчлэн улирлын томуугийн эсрэг вакцины эхний ээлжийн дархлаажуулалтаар эрсдэлт бүлгийн нийт 4,600 хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн 6,010 ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулах юм.

Улирлын томуугийн дархлаажуулалтыг дүүргийн Эрүүл мэндийн төв болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийнэ.

Мөн улирлын томуугийн эсрэг вакцин хийлгэх хүсэлтэй иргэдийн хувьд Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад өдөр бүр 8:30-14:30 цагийн хооронд очиж хийлгэх боломжтой бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй юм. 

Вакцин хийлгэсний дараа хэсэг газар улайх, хавдах, өвдөх болон халуурах, чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, ядарч сульдах, бөөлжих зэрэг хариу урвал илэрч болно. Харин ховор болон маш ховор тохиолдох урвал, хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид хандахыг зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609034
1 эможи

Зочин
2019-10-09 06:37
Зочин
2019-10-08 16:43
keyboard_arrow_up