УНТЭ-ийн Мэдрэлийн Эмнэлзүйн Төвийн 80 жил боллоо
80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “ТАРХИНЫ СУДАСНЫ ЭМГЭГ, ХАРВАЛТЫН ДАРААХ БОЛОН СУДАСНЫ ШАЛТГААНТ ТАНИН МЭДЭХҮЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ ” сэдэвт сургалт семинар явагдлаа.
Ойн арга хэмжээний хүрээнд Эрүүл мэндийн яам, УНТЭ, Мэдрэлийн эмнэлзүйн төв хамтран “Харвалтгүй Монгол” төслийн хүрээнд 2019 оны 09 сарын 25-ны өдөр “ТАРХИНЫ СУДАСНЫ ЭМГЭГ, ХАРВАЛТЫН ДАРААХ БОЛОН СУДАСНЫ ШАЛТГААНТ ТАНИН МЭДЭХҮЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ ”сэдэвт семинарыг Marquеe төвд төв, тусгай, дүүрэг, аймаг, хувийн хэвшлийн мэдрэлийн 150 гаруй эмч нарыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалт семинарыг нээж УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан нээж үг хэллээ.
Сургалт семинарт:
- Л.Энхсайхан АШУ-ны магистр.,Клиникийн профессор “Тархины судасны эмгэгийн шалтгаан, тархалт, тэдгээрийн ангилал, оношилгооны асуудал”, “Тархины цус хомсрох эмгэгийн үеийн ангилал”
- Р.Амарбаясгалан АУ-ны доктор., Зөвлөх эмч “Тархины том судасны шалтгаант эмгэгийн оношилгоо, эмчилгээний менежмент”
- Г.Энхцэцэг АУ-ны магистр., Клиникийн профессор “Тархины жижиг судасны шалтгаант эмгэгийн үеийн оношилгоо, эмчилгээний менежмент”
- П.Алтанцэцэг АУ-ны докторант.,Клиникийн профессор “Тархины судасны эмгэгийн үеийн тархины судасны өнгөт хэт авиан оношилгооны хэрэглээ”
- Р.Ганбаатар АУ-ны доктор., “Тархины судасны тромбозын үеийн судсан дотуурх эмчилгээ (тромбоэктоми)”;
- Д.Бямбасүрэн АУ-ны доктор., МСТ-ийн эрхлэгч “Тархины судасны амилиод ангиопати оношилгооны асуудал”;
- Н.Лхамцоо АУ-ны доктор., Тэргүүлэх зэргийн эмч “Тархины хураагуур судасны харвалт”;
- Л.Отгонбаяр АУ-ны доктор., Дэд профессор “Антифосфолипидын хамшинж”;
- Ц.ТүмэндэмбэрэлТУ-ын магистр., Тэргүүлэх зэргийн эмч, “Моя моя өвчний эмнэлзүй, оношилгоо, менежмент”;
- Ж.Сарангэрэл АУ-ны доктор., Зөвлөх эмч “Танин мэдэхүйн эмгэгийн ялган оношилгоо”;
- П.Дуламрагчаа АУ-ны доктор., Дэд профессор “Судасны шалтгаант танин мэдэхүйн эмгэгийн оношилгоо, менежмент”;
- Р.Мөнхбаяр АУ-ны магистр., Ахлах зэргийн эмч “Танин мэдэхүйн сорилын хэрэглээ, ач холбогдол”;
- А.Товуудорж АУ-ны доктор., дэд профессор, МУ-ын зөвлөх эмч, “Уналт таталтын шалтгаант танин мэдэхүйн өөрчлөлтийн оношилгоо, эмчилгээний менежмент”,
- С.Энхболд АУ-ны магистр.” Танин мэдэхүйн эмгэгийн үеийн дүрслэл оношилгооны асуудал”
зэрэг сэдвийн хүрээнд лекц семинарыг УНТЭ, УХТЭ, ШУГТЭ, АШУҮИС-ийн Мэдрэл судлалын тэнхим, Рефлекс эмнэлгийн эмч, багш нар лекцийг уншлаа. Сургалт семнарт зориулан Мэдрэл судлал Монголын сэтгүүлийн 2019 оны 1-р дугаарыг эрхлэн гаргалаа.
Монгол Улсад Мэдрэл Судлалын Алба, “Монгол Улсын Ууган Тасаг” УНТЭ-ийн Мэдрэлийн Эмнэлзүйн Төв үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн цуврал арга хэмжээг нийт 3 хоног Мэдрэлийн эмнэлзүйн төвөөс зохион байгууллаа.
Ойн арга хэмжээний хүрээнд “МЭДРЭЛ СУДЛАЛ 80” эрдэм шинжилгээний бага хурал 2019 оны 09 сарын 26-ны өдөр мэдрэл судлал, мэдрэлийн сувилахуйн гэсэн 2 салбар хуралдааныг хурлыг зохион байгуулсан.
УНТЭ-ийн Сургалт, эрдэм шинжилгээ, стратеги эрхэлсэн захирал АУ-ны доктор, профессор С.Мөнхбаярлах нээж үг хэллээ.
УНТЭ-ийн МЭТ-ийн дарга, АШУ-ны магистр, тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Л.Энхсайхан, ТУ-ны доктор, МУ-ын зөвлөх зэргийн эмч Р.Амарбаясгалан нар нээж үг хэллээ.
Эрдэм шинжилгээний бага хуралд ирсэн бүтээлийг эмхтгэн ном хэвлүүлэн гаргалаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын мэдрэл судлалын салбар хуралдааныг Л.Энхсайхан удирдан, АШУҮИС-ийн Мэдрэл судлалыг тэнхмийн багш АУ-ны доктор, дэд профессор А.Товуудорж, АУХ-ийн Мэдрэл судлалын секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан АУ-ны доктор, Я.Эрдэнэчимэг, АУ-ны доктор, МУ-ын зөвлөх эмч Р.Амарбаясгалан нар шүүгчээр ажиллаа.
Мэдрэлийн сувилахуйн салбар хуралдааныг УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн эмч Б.Цэнгэлбаяр удирдан, УНТЭ-ийн Сувилахуй эрхэлсэн албаны дарга, магистр Ц.Амаржаргал, Нийслэлийн эрүүл мэндийн газрын Сувилагч эмнэлгийн тусгай мэргэжилтний асуудал хариуцсан мэргэжилтэн У.Сонгиносүрэн, АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтын ахлах арга зүйч АУ-ны магистр Д.Энхтуяа, нар эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчээр ажиллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлын эхний шатанд эмчийн чиглэлд 24, сувилахуйн чиглэд 7 бүтээл ирэн хэлэлцүүлэгдсэнээс, эмчийн чиглэлийн 10, сувилахуйн чиглэлээс 6 илтгэл дараагийн шатанд шалгарсан байна.
УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн эмч Э.Энхболд нарын “УНТЭ-ийн МЭТ-д менингит оношттойгоор 2016-2018 онд хэвтэн эмчлүүлсэн үйлчлүүлэгдийг судалсан байдал” илтгэлээр тэргүүн байр, АШУҮИС-ийн МСТ-ийн ахлах багш, АУ-ны доктор, Дэд профессор “Монгол улсын хүн амын дундах толгойн анхдагч өвдөлтийн тархалтын судалгаа” дэд байр, сувилахуй чиглэд УНТЭ-ийн МЭТ-ийн сувилагч Б.Намхай нарын “Тархины харвалттай үйлчлүүлэгчдийн ар гэрийн сэтгэл санааны дасан зохицох байдлыг үнэлэх” илтгэлээр тэргүүн байр эзэлж цом, мөнгөн шагналаар шагналаа.
МОНГОЛ УЛСАД МЭДРЭЛ СУДЛАЛЫН АЛБА, “МОНГОЛ УЛСЫН УУГАН ТАСАГ” УНТЭ-ИЙН МЭДРЭЛИЙН ЭМНЭЛЗҮЙН ТӨВ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ БАЯРЫН ХУРАЛ
Монгол Улсад Мэдрэл Судлалын Алба, “Монгол Улсын Ууган Тасаг” УНТЭ-ийн Мэдрэлийн Эмнэлзүйн Төв үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойн цуврал арга хэмжээг нийт 3 хоног Мэдрэлийн эмнэлзүйн төвөөс зохион байгууллаа.
80 жилийн ой баярын хурал 2019 оны 09 сарын 27-ны өдөр Blue Sky tower-ын Кристал танхимд 140 гаруй эмч мэргэжилтэнгүүд, ахмад настангуудаа урин баярын хурлыг зохион байгууллаа.
Баярын хурлыг нээн Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Монгол улсын ардын багш, хүний гавъяат эмч, доктор, профессор Г.Цагаанхүү, Эрүүл мэндийн яамны мэдрэлийн салбар зөвлөлийн дарга Д.Өлзийбаяр нар нээлтийн үгийг хэллээ.
Эмнэлгийн тусламж, чанар аюулгүй байдлын хэлтэс дарга Я.Амаржаргал, Эмгэг судлалын үндэсний төвийн захирал Г.Уянга, АШУҮИС-ийн МСТ-ийн эрхлэгч Д.Бямбасүрэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн, УХТЭ-ийн даргыг орлон гүйцэтгэгч Ц.Ганзориг, Гранд Мед эмнэлгийн дарга Гансүх, Өвдөлт намжжах нийгэмлэгийн ерөнхийлөгч Ш.Чулуун, Монголын Неврологийн Нийгэмлэгийн ерөнхийлөгч Ж.Сарангэрэл, Нөхөн сэргээх нийгэмлэгийн ерөнхийлөгч М.Үүрийнтуяа нар ирж хүнтэтгэл үзүүлэн баяр хүргэн үг хэллээ.
УНТЭ-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга Л.Энхсайхан “Мэдрэлийн эмнэлзүйн төвийн түүхэн замнал” нэртэй лекцийг уншиж, СГЗ Г.Золжаргалын бүтээл “Ууган тасаг 80” баримтат киног уригдан ирсэн зочид төлөөлөгчидөд үзүүллээ.
Ойн арга хэмжээний хүрээнд гуравдугаар шатлал, тусгай эмнэлэг, 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, амбулатори, 21 аймгийн мэдрэлийн тасаг, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг мөн түүнчлэн хувийн хэвшлийн эмнэлэгийн түүхийг өгүүлсэн 560 гаран хуудастай ойн номын эмхтгэн гаргахаар бэлдэж байна.
Эх сурвалж: ЭМЯ
|