Б.Мягмар: Эмч, сувилагч нарын шөнийн цагийн нэмэгдэлийг 1 цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгох шаардлагатай

2019 оны 10 сарын 02

Arslan.mn

2020 оны төсөв хэлэлцэж эхлэхтэй холбогдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос УИХ, Засгийн газарт хандан МЭДЭГДЭЛ хүргүүлж байгаа талаар өнөөдөр  мэдээлэл хийлээ.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар " УИХ-ын нэгдсэн чуулганаар 2020 оны төсвийг хэлэлцэхтэй холбогдуулан дараах саналыг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн салбарын төсөвт зайлшгүй тусгах асуудлуудаар МЭДЭГДЭЛ хүргүүллээ. 

Тухайлбал, 

НЭГ. 2018-2019 онд Төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх ангилал зэрэглэлийн  шинэчлэлд хамрагдаагүй зарим ажил мэргэжлүүд болон үйлчилгээний ажилтнуудын цалингийн ангилал зэрэглэлийг шинэчлэх замаар цалин орлогыг нэмэгдүүлэх, 

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 18.1.6 дах заалт, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн улсын болон салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлж, ажилтан бүрийг тэгш хамруулах шаардлагатай
  • Тухайлбал эмнэлгийн хамгийн хариуцлагатай алба болох тасгийн эрхлэгч, ахлах сувилагч, эм зүйч, эмнэлгийн инженерүүд, мэдээлэл технологийн ажилчид, мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний голомтонд ажилладаг биологич, нян судлагч, амьтан маллагч, тархвар судлагч, биотехникч, гистологи лаборант, асрагч, нярав, нягтлан, үйлчлэгч, тогооч, манаач гэх мэт ажил, мэргэжлүүд цалингийн нэмэгдэлд хамрагдаагүй үлдсэн.

ХОЁР. Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд “Шөнийн цагийн нэмэгдэл”-ийг цагийн цалинд 1 цаг тутамд 2000 төгрөгөөс доошгүй тооцож олгоход шаардагдах төсвийг цалингийн төсвийн ангилалд шинээр тусгах замаар хэрэгжүүлэх,

  • Хөдөлмөрийн тухай хуулийн 72.1 дэх заалтын дагуу 22 цагаас 06 цаг хүртэлх хугацаанд ажилласан эмч, сувилагч, ажилтанд мөн хуулийн 54.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 382 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид нэмэгдэл олгох журам”-ын дагуу 3 дахь заалтын хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад “шөнийн цагаар ажилласны нэмэгдэл” олгох  асуудал өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна.
  • Эмч, сувилагч нарын нэг өдрийн ажлын үргэлжлэх цаг хэт урт, байнга шөнийн цагаар ажилласнаас үүдэн ажлын ачаалал, ажил мэргэжилтэй холбоотой өвчлөл, ажлаас халшрах хам шинж жилээс жилд нэмэгдэж, нарийн мэргэжлийн эмч болон сувилагч мэргэжилтний хомсдолд орж, шинэ залуу сувилагч нар ачаалал ихтэй улсын эмнэлэгт ажиллахгүй байна.

ГУРАВ.  Унаа, хоолны хөлсийг нэмэгдүүлэх, 

  • Дээрх асуудал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 75.3 дахь заалт болох “Ажилтныг ажил үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй тохиолдолд ажил олгогч хооллох бололцоогоор хангана” гэсэн заалт эрүүл мэндийн салбарт хэрэгжихгүй байна.
  • Эмч, сувилагч, ажилтнуудад хоолны мөнгийг ажлын хоногоор тооцон олгодог бөгөөд жижүүрт хонож ажилласан тохиодолд оройн хоол, өглөөний цай олгох төсөв хүрэлцдэггүйгээс ихэнхдээ бэлэн хоол идэх эсвэл огт хоолгүй ажилладгаас хоол боловсруулах замын болон бусад шалтгаант өвчлөл буурахгүй байна. Зарим эрүүл мэндийн байгууллагын ажилчдын Хөдөлмөрийн чадвар түр алдалт 55%-д хүрч байна. 

ДӨРӨВ..Төсвийн эрүүл мэндийн байгууллагуудын тухайн жилийн батлагдсан төсвийн 0.5 хувиас доошгүй хэмжээний хөрөнгийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулахаар 2020 оны төсөвт тусгах, тэр дундаа хөдөлмөр хамгаалал, нормын хувцасны зардлыг 2 дахин нэмэгдүүлэх,

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн 26,2, 28.1 дэх заалтыг хэрэгжүүлэх
  • Эрүүл мэндийн ажилтнуудад иж бүрэн тусгай хувцасаар хангахгүй байна. Ихэнх эмнэлэг зөвхөн халад, өмд цамц олгодог бөгөөд эсвэл огт олгоогүй 5 жил болсон эмнэлгүүд ч байна. Эмнэлэгт ажиллах зориулалтын гутал, шөнийн ээлжинд ажиллахад зориулсан дулаан цамц, солих ээлжийн хувцас олгохгүй байгаагаас эмч сувилагч нар өөрсдийн цалингаараа ажлын хувцасаа хангаж байна.
  • Эрүүл мэндийн салбарт үйлдвэрлэлийн осол, гэмтэл, халдага, хөдөлмөрийн чадвар түр алдалт буурахгүй байна. 
  • Ажлын иж бүрэн тусгай хувцас, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл эрүүл мэндийн байгууллага бүрт дутагдалтай, эсвэл олгохгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтын болон орон тооны ажилтан ажиллуулах зардал төсөвт тусгагдахгүй байна. 

ТАВ. Эмч, сувилагч  бэлтгэж буй тогтолцоог шинэчлэх, төрөөс үнэ төлбөргүй сувилагчийг бэлтгэх асуудлыг 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх,

  • Монгол улсад их эмчийг төр болон хувийн сургуулиуд хангалттай бэлтгэж байгаа ч зарим өндөр ур чадвар шаардагдах хүүхэд нярайн эмч, халдварт, эмгэг судлаач эмч дутагдалтай хэвээр байна.  Мөн төрийн үйлчилгээний эрүүл мэндийн байгууллага бүрт бүх мэргэжлийн сувилагч дутагдалтай байна. Энэ нь дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэнээс үл хамааран нэг ижил цалин хөлс авч, ажлын хэт их ачаалалтай, стандартаар шаардлагатай бүрэн орон тоогоор ажиллуулдаггүй, 1 сувилагч 2-3 хүний ажлыг хавсран гүйцэтгэдэг ч нэмэгдэл урамшуулал олгодоггүй, халдвар авах өндөр эрсдэлтэй, цаг наргүй ажилладгаас сүүлийн жилүүдэд сувилагч мэргэжлийг сонгон суралцах нь эрс багасч байна. Сурч байгаа сувилагч нар эмч, нийгмийн ажилтан, эмч зүйч мэргэжлээр улсын болон хувийн сургуульд дэвшин суралцах хандлага ихэссэн төдийгүй, гадаадад хүүхэд харах, ахмад настан асрах өндөр цалинтай ажилд явах, хувийн эмнэлэгт ачаалал багатай өндөр цалинтай ажилд орох, эсвэл мэргэжлээ орхих хандлага ихэсч, шинэ залуу боловсон хүчин дэмжих бодлогыг төр засгаас хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна." гэв.

Arslan.mn

Дээрх асуудлуудаар МЭМАҮЭ-ийн холбооноос төсөв өргөн барихаас өмнө ЭМЯ, ХНХЯ, Сангийн яаманд санал, мэдэгдэл, зөвлөмж хэлбэрээр удаа дараа хандаж байсан ба эрүүл мэндийн салбарын хэлэлцээрт ч туссан хэдий ч төсөвт тусгагдаагүй гэх үндэслэлээр өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байгаа тул дэмжиж өгөхийг хүсчээ.
ШУУД ХҮЛЭЭН АВЧ ҮЗНЭ ҮҮ:

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
16
haha an post
1
wow an post
2
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
angry an post
1
608769
115 эможи

z
2020-10-11 10:50
emch nar jijvvriin hool gej orno suwilagch asragch nar ni hoolgv baidag shdeee aimr ylgaj haritsah yuma uulna ijilhen l hvmvvs ijilhen noirgv honoj baigaa shvv deee
zochin
2020-04-13 13:43
Өрхийн ЭМТ-дэд ч эмч сувилагч бас тогтдоггүй байнга л солигдох хандлагатай байдаг, зарим өрхүүд 2 өрхийн эмнэлгийн дайтай ачаалалтай.
emnelgin ajiltan
2020-04-10 16:42
би эмнэлэгт 29 жил ажиллаж бна няравын орон тоо хасагдсан гээд байх юм бух аймгуудын емнэлгийй
Баярсүрэн
2020-01-17 22:22
Сумдын эрүүл мэндийн дарга нарыг тусад нь орон тоогоор ажиллуулмаар байна өөрөөр хэлбэл сумдад дахиад 1-2 их эмчийн орон тоог нэмж ажиллуулмаар байна Их эмч нарынх нь ажлын ачаалал хэтих
Баярсүрэн
2020-01-17 22:19
Сумдын эрүүл мэндийн төвийн дарга нараар эмчийн ажил хийлгэхгүйгээр зөвхөн даогынх
Ганаа
2020-01-17 21:10
27 жил ажиллаж бн цагдаа шиг 25 жил болгоод тэтгэвэрт гаргавал гармаар байна
Ганаа
2020-01-17 21:03
25 жил ажилсан бол тэтгэвэрт нь хүсэлтээр нь гаргамаар бн
Sumiin emch
2020-01-15 21:50
Ervvl mendiin baiguullagad 25 s deesh jil ajillasan bol nas hargalzahgui tetgebert gargadag bolmoor bn
Ulziibayr
2020-01-15 18:41
Ээлжийн амралттай сувилагийн оронд ямарч нэмэгдэлгүй ажиллуулж бна энэ нь ер нь зөв үү өдрийн 6 цагийн ажилтай эмч бол 6 цагийн ажлаа хийгээд 40хувь авдаг сувилагч болохоор өөрийнхөө 6 цаг амарсан хүний 6 цаг нийтдээ 12 цаг ажиллаад ямарч нэмэгдэл байхгүй байна
Ulziibayr
2020-01-15 18:41
Ээлжийн амралттай сувилагийн оронд ямарч нэмэгдэлгүй ажиллуулж бна энэ нь ер нь зөв үү өдрийн 6 цагийн ажилтай эмч бол 6 цагийн ажлаа хийгээд 40хувь авдаг сувилагч болохоор өөрийнхөө 6 цаг амарсан хүний 6 цаг нийтдээ 12 цаг ажиллаад ямарч нэмэгдэл байхгүй байна
мѳнгѳнцэцэг
2020-01-14 15:36
эрүүл мэндийн байгууллага бс хүн чанар албан үүргээ сайн хийдэг гэдэгт бс эргэлзмээр би саяхан нүдний эмчилгээ хийлгэж бгаад орой ажилаа тараад цэвэрлүүлэх гэсэн шѳнѳ орой ирлээ ѳглѳѳ ир нтр гээд уурлаад оруулаагүй ийм байж шѳнийн нэмэгдлээр яадгын зарим нь шѳнѳжин тоглоол архидаал унтаал хонодог.яг хүний тѳлѳѳ ѳргѳсѳн тангарагтаа үнэнч эмч нар ховор шүү дээ
Сумын ЭМТ
2020-01-12 08:55
Сумын эрүүл мэндийн төвд ажиллаж байгаа галч нср гэрээтээр ажиллаад хохирч байна. Бусад салбарын галч нар үндсэн ажилтангаар ажиллаж байна. Эрүүл мэндийн сайд хуучин сайд нарын гаргасан дүрэм журмыг эргэж хянаад өөрчилж өгөөч ээ. Олон жил галчаар ажилласан хүнд тэтгэмж ч олдохгүй байна. Эрүүл мэндээрээ хохирч байна. Мягмар дарга та энэ талаар дахин ЭМСайдад уламжилж өгөөч гэж хүсэж байна
лаборатори
2020-01-08 18:07
Лаборатори гээд дурьдсан болоод өнгөрдөг, яг өнөөдөр лабораторийн нэр дор олон салбаруул үйл ажиллагаа явуулж байна. хүнд хортой нөхцөлд ажиллаж байна. Өнөөдрийн нийгэмд лабораторийн хэсэг байхгүйгээр эмнэлэгийн ажил урагшлахгүй гэтэл тэнд ажлаад бгаа эмгэг судлал, бактериологи, лабораторийн эмч лаборант нарыг яагаад дурьдадгүй юм болооо
Зочин
2020-01-06 04:51
Эмч сувилагч нар болон эмнэлэгийн тусгай мэргэжилтэнийг цэрэг цагдаа шиг 25 жил ажиллуулаад тэтгэвэрт нь гаргамаар бна.
Буянхишиг
2020-01-05 23:24
Зөвхөн эмнэлэгт ажилладаг эмнэлгийн мэргэжилтэн гэлтгүй мэргэжлээрээ өөр салбарт ажилладаг хүмүүсийн цалинг бас нэмэх талаар хэлэлцмээр л байгаа юм би гэхэд л хорих ангид ажилладаг цаг наргүй л ажиллаж байна цалин бага байдаг
Zochin
2020-01-05 23:02
Huduu urun nutgin emneleg gants suvilagch shunin eeljind honodog shdee . Ersdel undur nuhtsuld ajil hiideg tsalin huls niigmiin batalgaag ni demjih heregtei
zaya
2020-01-05 09:51
estoi zow Mygmar dargadaa bayrllaa. shine nemegdel gej 800togrog baisan odoo bvrch bhgvi bolson. jijvvrt garch bgaa emch nart hool ogdog baij suwilagch vilchlegch nart hool baidaggvi
нараа
2020-01-04 22:15
бүх ажилчид хариуцлагатай байдаг эмч нар л хариуцлага хүлээдэг сувилагч нарыг бэлтгэхэд чадварлаг байх хэрэгтэй
zochin
2020-01-04 21:52
eeljiin suvilagchiig 25 jil tasraltgi eeljind ajilsan nol tetgevert n gargaj baimaar bna hetsvv bna aa
zochin
2020-01-04 20:14
nas ni 50 hvreg hvnd nuhtsulur ert tetgebert garsan ajlaa hiih bolomjtoi hvmvsig ergvlj ajillulah heregtei negent l subilagchin oron too gutuu baihad ajillulah heregtei shv de
Ажилчин
2020-01-04 18:34
Цалин бол нэмж болж байна. Хамгийн гол үр дүн нь ажлыг үр дүнтэй сэтгэлээсээ хийж байвал зүгээр байна.Сүүлийн үеийн сувилагч нар ажил хийх сэтгэлгүй өдрийг өнгөрөөж цалин авах сонирхолтой үг даахгүй болжээ.
Жарнал
2020-01-04 15:30
Сувилагчийн цалин 2 саяд хүргжвэл ажиллах хүн зөндөө .
Наран
2020-01-04 15:26
Сувилагчийн цалинг нэмж байж үр дүнд хүрнэ шүү үнэгүй сувилагч бэлдээд ажлын байрны ачаалал цалин хөлс нэмэгдэхгүй бол төгсөөд ажиллах хүн ховор доо
Зочин
2020-01-04 15:16
Tasart ajillah emch suvilagch nar achaalaltai hoirgui ajillaj
Zochin
2020-01-03 23:31
Er shatlalaar nemvel yasiin olon jil ajillasan emch nartaa oligtoohon tsalin ogood ter uramshuulal ntriig ni oligtoihon ogchihvol
Дэмжих албаны ажилтан
2020-01-03 20:25
Эмнэлэгт дээрх мэргэжлийн ажилтанаас гадна жолооч , оёдолчин (эмнэлгийн дүрэмт хувцас) наас бусад хагалгааны болоод бүх төрлийн бөс даавуун эд бүтээгдэхүүнийг хэмжээ стандартын дагуу эсгэж оёж өгдөг мөн сэлбэж засаж байдаг мэргэжилтэн байдаг. Барилгын засваруудыг шохой хийдэг засварчин. Эвдэрсэнхагарсан болгоныг эвлүүлж хажуугаар нь нэргүй грушиг хийдэг мужаан гээд арын албыг найдвартай хангаж байдаг багахан цалинтай хэдэн хүмүүс байдгийг мэдэж дэмжсээр байнаа!!!!!!!!!
Зочин
2020-01-03 20:15
Uneheer emnelegiin ajilchidiin tuluu ajillaj bga bol buhniig ni oruulaachee yalgavarlan uzehee boliochee myagmar dargaa asragch uilchlegch bugs hun shuu
Зочин
2020-01-03 20:09
Asragchgui emneleg baidaggui shuu Myagmar dargaa
Зочин
2019-12-28 07:16
Лаборант гэж ер нь нэр дурьдагддаггүй нэг мэргэжил байхиймаа уг нь эрүүл мэндийн чухал мэргэжил байгаад байх шиг байлгийн
Zochin
2019-12-26 21:45
Zow bn bayrlalaa hodoo oron nutagt suwilagch gantsaaraa eeljinde honono olon torliin ajil hiine hool bhgui ulsaas 1000 togrog ogdog inèedt yu awahaw shoniin nemegdlig saidin tushaal geech yum n hassan emch nar n daramtalna emch n ch irged n ch hundetgelgui handana deer n tsalin baga iim bhd hen suwilagch bolohig husehew unegui suwilagch beltgeed ymar nemer bnaa bakalawr diplomni suwilagchiin ylgaa bhgui tsalin nemle gsn ineedt n dahiad hamgiin baga n
Зочин
2019-12-26 20:20
Zuv zuv. Ger bule umartan busdin tulu buhnee zoriulj yavdag humuus. Yalanguya suvilagchdig ilu harj uzeh heregtei.
Zochin
2019-12-25 18:11
Emch suvilagch gedeg bol tus tusdaa mergejil .hedii tiim ch emchilgee songoh hiih hariutslaga huleeh bol emch l huleedeg shuu.
emt
2019-12-24 00:53
uramshuulaliin mongiig nemeh heregtei vndsen tsalin nemehiin hereer uliraliin uramshuulalaa nemeh heregtei
Сумын ЭМТ
2019-12-23 19:39
Сумын ЭМТ-ийн дарга нарын цалин цалингийн нэмэгдэлд ороогүй байгаа шүү
Сумын ЭМТ
2019-12-23 19:39
Сумын ЭМТ-ийн дарга нарын цалин цалингийн нэмэгдэлд ороогүй байгаа шүү
Сумын ЭМТ
2019-12-23 19:39
Сумын ЭМТ-ийн дарга нарын цалин цалингийн нэмэгдэлд ороогүй байгаа шүү
Наран
2019-11-22 21:13
Сувилагч үнэгүй бэлтгээд үр дүн гарахгүй.Яагаад гэвэл төгсөөд ажлын цалин хөлс бага тул өөр чиглэл рүү явна шүү дээ.тэгж зардал болж байхаар сувилагчид цалин хөлс үнэлэмжийг нэмэгдүүлэхээр харин асуудал шийдэгдэнэ шүү!!!!
Зочин
2019-11-20 20:58
Эмч сувилагч гэх юм бусад ажилчид гэж байгаа шүү дээ туслах сувилагч гэж байдаг тэднийг хэн ч тоодоггүй гэтэл тэр хүмүүс маш их ажил хийдэг тэд ч гэсэн хүн шүү
СЭМТ-ийн эмч
2019-11-20 06:20
Сумын эмнэлэгт ажиллаж байгаа галч нар гэрээтээр 320000 төгрөг авч байна. Үндсэн ажилтаны орон тоон дээр оруулж цалинг нь нэмэх хэрэгтэй байна. Дулаан орчинд тав тухтай ажиллах нөхцөлийг хангахад оролцоотой байгаа галч нарыг хоцроож болохгүй байх. Цалингийн ситэмд нь өөрчлөлт оруулах хэрэгтэй байна
ажилчин
2019-10-07 12:54
эмч сувилагч гээд дан ялгавартай хандахиймаа эмнэлэгт чинь өөр хүмүүс ажилдаггүй юмуу хамгийн бага цалинтай маш их ачаалалтай ажил мэргэжлүүд зөндөөл байна цалин нэмхээр дан ялгаж үлдээнэ нэмхээрээ хамгийн багаар ажилын цагийг нь дарга сэтэртэй нөхдүүд нь дураараа сунгана ҮЭ танайд бид ч гэсэн цалингаасаа татвар төлдөг шүү бидний төлөө доривтой ажил хийхгүй дуугарахгүй байгаа ер нь удахгүй бид нэгдэж тэмцэх болно
Зочин
2019-10-06 20:38
Хүнд нөхцөлд ажилладаг эмч, мэргэжилтэнүүдийн ажлын цагийн дарна нар дур мэдэн уртасгаж бна.
Мэргэжилтэн
2019-10-06 13:49
Эмч сувилагч гэсэн тодотголтой л яваад байх юм аа. Эмнэлэгт ажиллаж байгаа жижүүрт хонож байгаа бусад мэргэжилтнүүд яах вэ? цалин нэмэгдэхэд ч гэсэн мөн л ялгараад үлддэг нэмэгдлээ гэхэд бүүр арай дэндүү багаар нэмэгддэг шдээ
Эмнэлгийн ажилтан
2019-10-06 13:47
Сайн байна уу? Гаргаж дэвшүүлж байгаа санаачлагатай боловч олон нийтээр цацмааргүй байна. багахан төгрөг нэмэгддэг буцаад хэрэглэгдэхүүн барааны үнэ дагаад өснө дүндээ л дүн. Энгийн нэгэн тод жишээ бол цалин нэмэгдлээ гээд хартал 4300 төгрөгөөр л нэмэгдсэн байсан шатлал ахиад шүү . . . Байгууллагын цалингийн нягтлэн эсвэл бодох аргачлал нь өөр байгаад байна уу? дэндүү харамсалтай
Зочин
2019-10-04 00:57
Маш зөв санаа гаргасан та бүхэндээ талархаж байна асрагч үйлчлэгч угаагч галч манаач нягтлан нарын цалингын сүлжээг шат ахиулмаар саналтай байгаа
Zochin
2019-10-03 23:22
Zow bn demjij bn 25 jil ajillaad tetgewert garna gdg uneheer zow shu chadwar chadawhi n uneheer sulddag bas suwilagch narin tsalin baga daramt ih achaalal ih une hundgui zereg n ajillah uram zoriggui bolgodog bakalawr diplomni suwilagchiin ylgaa bhgui
Энхцэцэг
2019-10-03 21:23
Сайхан санаа гаргасан байна мөн эмнэлгийн эмч ажилчдыг цагдаа нар шиг улсад 25 жил ажиллаад тэтгэвэрт гаргадаг бол сайн байна ажлын чадвар буурч байна залуу боловсон хүчинд ажлын мёст бага байна
Саран
2019-10-03 20:33
Зөв шүү бүр шөнө дуудаад цагийн хөлс өгөлгүй амар гээд бүгдэд нь ачаалал нэмж ажилуулж байна . Тэр нь зөвхөн лаборант нарт л хамаарч ажлын байранд дарамт их байна
Зочин
2019-10-03 20:21
Ганц эмч сувилагч..биш шүү дээ..шөнийн ээлжинд гарч байгаа зөндөө хүн байна шүү.дээ..сургуульд хүртэл жижүүрүүд их байна шүү дээ..
zochin
2019-10-03 19:44
unegui surgalaa geed suvilagchaar ajillax xun oldoxgui ee, arai denduu tsalin muutai, suvilagch nartai xundetgelgui xaritsdag zereg ni tom shaltgaan shuu dee, Standardad niitssen ,achaalal bagatai ajilluulax xeregtei
Ганаа
2019-10-03 18:05
Мэргэжил дээшлүүлэх сургалтанд явахад цалинг 100 хувь олгодог болмоор байна. Гэр орноос хол суралцах тохиолдолд унаа хоолны мөнгө гээд сурах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.
Zochin
2019-10-03 18:02
Sain medee bn bayarllaa laborant nar
Lhagwatsend
2019-10-03 14:55
Estoi zow sanal dewshvvlsen bn demjij bn
зочин
2019-10-03 12:47
шөнө хонож буй ажилчидаас нмч нь хоол идэчихээд бусад нь байгүй ялгадаг
зочин
2019-10-03 12:45
үнэхээр тулгамдаж буй асуудал хөндөгдөж ээ баярлалаа. сувилагч мэргэжлийн үнэ цэнэ ажлын ачаалал бол үнэхээр их байгаа цагтаа буугаад гэртээ харих нь ховор шүү бас хөтлөх бичиг бармит нь их цахим давхар хөтлөж ачааллыг улам нэмж байна. Сургуулиуд оюутныхаа ур чадвар мэдлэгт, хандлагад нь анхааралаа тавихгүй бол ирж буй сувилагч нараа сургах гэж үйлээ барж байна шүү
khishigee
2019-10-03 12:32
Mash zow
tseelee
2019-10-03 11:27
Санал нэг байна дэмжиж байна эмч нар сувилагчаа дарамталдаг ажлын байрны дарамт их байна улсад 28 жил ажиллаж байна одоо ажиллах эрч хүч алга
Зочин
2019-10-03 10:58
ок
зочин
2019-10-03 10:57
сайхан санаа байна . жолооч нар үлдсэн байна . ялангуяа алс болон дотор дуудлагын жолооч нар гол үүргийг гүйцэтгэж байгаа шүү .жолооч нарыг оруулаач ээ
zochin
2019-10-03 08:44
1-r emneleg boloh suwilagch naraa bodoj baigaa alban tushaaltan neg ch alga hamag muu muuhai ymiig hiij baihad bvh l ymand suwilagchaa buruutgaj baina ingeed daramt shahalt ireed bainga suwilagch naraa hiiseer baigaag ni harsaar baij dandaa buruutgaad baihaar suwilagchaar ajillah hvn oldohgvi bainaa
Энхтунгалаг
2019-10-03 01:44
баярлалаа та бүхэндээ ажиллар урам зориг нэмэгдэж байна хѳдѳѳ орон нутагт сувилагч бид нар нэгт:ганцаараа ээлжинд гарч байна ........ 2-т Шѳнийн нэмэгдэл гэж ѳгѳхгүй байна
Zochin
2019-10-03 00:18
Zow shvde bidni hodolmor.g vneheer moljij bn aa tegej helehl.r tangaraga orson achaalal daana gsen yasan gh met.r l baih ym oroi eeljind garch bgaa suwilagchid dutu tsag gj neg hachin ym garch bh ym odriin ajiliin tsagt hvrehgvi dutu tsag garch bn gh ym eniig yaj zohitsuulah estoi ym be
Наранцацрал
2019-10-02 23:41
Эмч сувилагч нар 90 р тогтоол авдаг эм найруулагч нарт яагаад олгодоггүй юм бол до
Сувилагч
2019-10-02 23:27
Сувилагчын боловсролыг төрөөс үнэ төлбөргүй болгож шалгуур босго оноог нэмэгдүүлэх хэрэгтэй. ингэсэнээр үнэхээр сувилагч мэргэжлээр ажиллах чин хүсэлтэй чадварлаг боловсон хүчин гарах боломжтой. босго оноо, шалгуур нь хэт багассанаас хувийн сургуулиудад худлаа үнэн сурж төгссөн мэдлэг, чадвар, хандлагагүй, төгсөгчид их байх юм
нараа
2019-10-02 23:26
цалингийнмхувьд залжу хүмүүсийн хувьд бас л хүргэхийг хичээгээд ч сараа үл бардаг .Мөн үнэгүй сураглаа гээд ажлын байр нэмэгдэж хүмүүсийн үнэлэмж өөрчлөгдөнө гэж үү
Зочин
2019-10-02 23:20
Oduka
2019-10-02 22:26
ЭМАҮЭ-д талархаж явдгаа илэрхийлье. ХОЁР дээр саналаа хэлэхэд: . Илүү цагийн хөлсийг төгрөгөөр тооцох нь буруу. Мөнгөний ханштай холбоотой 2000 төгрөг 200 төгрөгний дайтай болж болзошгүй. Өдрийн ажлын цагийн хөлсийг 2 -3 дахин нэмсэнтэй дүйцүүлж өгвөл шударга болно. ТАВ. Сувилагч нарыг үнэгүй бэлдэх нь гарц мөн үү? Хөдөлмөрийн үнэлэмжийг нь сайжруулаад ачааллыг нь тэнцүү хуваарилбал аяндаа сувилагч нар нэмэгдэнэ. Зарим улсад, тухайлбал манай хойд хөршид анагаахын 3-р курс төгссөн оюутнууд сувилахуйн лиценз авч болдог бөгөөд хичээлийнхээ завсраар байгууллагатай гэрээгээр жижүүрийн сувилагч хийдэг. Ингэснээр оюутнуудын эмнэлэгийн орчинд дасах, эмч болох суурь тавигдахаас цалинтай учир эдийн засагт нь ч нэмэртэй болно. Энэ олон их дээд сургуулийн оюутнууд албан ёсоор ажиллаад ирвэл сувилагчийн хомсдол, ачаалал эрс багасна. Хуучин анагаахын сургуульд орсон бүх хүүхэд асрагчийн дадлага хийдэг байсан. Энэ буруу байгаагүй. Өнгөц харахад шал угаагаад явдаг мэт байсан боловч хүнийг асрах, хайрлах, хүндэтгэхэд сургадаг байсан.
Dalai
2019-10-02 22:01
Vnheer hetsvv shdee shonii nemegdel gej asragchid ogdoggvi hvn dutagdaltai bdgshdee
иргэн
2019-10-02 21:50
арай дэндүү бага цалин өгж бна тэгээд ажилын ачаалал их бна гэхдээ бид хийсээр бгаа цалиндаа тааруулж хиивэл энэ их ажлын тал н хиигдэх бхдаа
zochin
2019-10-02 21:02
Emnelegin emch dund tusgai mergejiltein embelegin ajilchid shunin elj ilu tamsagar ajilladag .24 tsagin zogsoltgui ergelter erul mendin manand hol noirgui zogsoj ajilladag .Imes ch ted urt naslaj tetgebere abch amjihgui horbogin munh busig uzej baina .Tur zasag mini turin tatbarin dilenhig burdulj baiga emnelegin ajilchidig harj handah tsag ni bolson wm bishu .Mungugui gej l bitgi helerei .Idej uh bolohor heden terbumar ni zabshij baiga mungu butsan abch bidend uguhig husej baina
Иргэн
2019-10-02 20:31
Эмч сувилагч хоёрын ялгаа их байна. 1. Эмч жижүүрт хонохдоо 2 удаа хоол идэж байна. Сувилагч хоолгүй хонож байна. 2. Сувилагч нарын дуу хоолойг нэгтгэж байж цалин нэмүүлсэн гэвч сувилагч ахиад л хамгийн бага цалинг авч байх жишээний 3. Сургалт семинарт явах бол томилолт зардал өгөхгүй байна. Бас тэр болгон сургалт алга. 4. Ажлын хувцас 2 жилд 1 удаа авч байна. 5. Чөлөө авсан тохиолдолд үлдсэн хүмүүс нь орлон цалингийн нэмэгдэлгүй ажиллаж байна шүү дээ бодит байдал ийм л байна
Жаргал
2019-10-02 20:06
Зөв дэмжиж байна
ХУВИЙН ЭМНЭЛГИЙН ЭМЧ
2019-10-02 18:59
ХУВИЙН ХЭВШИЛД АЖИЛЛАЖ БАЙГАА ЭМЧ НАРЫН ЖИЖҮҮР ИЛҮҮ ЦАГИЙН ХӨЛСНИЙ АСУУДЛЫГ ЯАХ ВЭ ТА НАР НЭГ ЮМ БОДООЧ
Зочин
2019-10-02 17:27
Энэ асуудлуудаас гадна тусгай нөхцөлд уртасгасан цагаар ажилладаг эмч ажилчдад хоолны хангамж байдаггүй. Энэ талаар ярих цаг нь болсон гэж бодож байна. Та нартаа баярлалаа.
N
2019-10-02 17:11
Zow shde ajilaas halshrah ham shinj hvn bvhend tohioldood bn
ажил
2019-10-02 15:35
Асрагч нарыг илүү цалинг нь нэмэх хэрэгтэй. Зарим эмч дарга нарч яахав хувийн эмнэлэгтээ үдээс хойш ажилладаг.
saran
2019-10-02 15:16
Сумын эрүүл мэндийн төвийн үйлчилгээний ажилчдын цалин гэрээт заалт 320000 төгрөгөөр цалинжих юмаа цалингийн илүү цаг , амралтын мөнгө олгогдохгүй юм энэ талаар мэдээлэл өгөөч.
Өсөхөө
2019-10-02 13:12
Энэ сэдвийн талаар ингэж ярилцмаар байсан юмаа
монгол улсын иргэн
2019-10-02 13:11
баярлалаа
Nasaa
2019-10-02 13:10
Ajiltnuudaa bodoltsoj vzmeer yumaa oorsdoo l bolj bwal busad ni hamaagvi gesen zangaa bolimoor yum
иргэн
2019-10-02 13:09
үнэн
иргэн
2019-10-02 13:09
ажилчиднуудаа бага зэрэг бодож ажилаа хийхэд нь дэмжлэг үзүүлвэл ажилаа ч урамтай сайхан хийнэ шүүдээ
зочин
2019-10-02 13:09
шөнийн ээлжээр ажилла байгаа сувилагч нарт нэмэгдэл өгөх хэрэгтэй
boloroo
2019-10-02 13:07
zow2
Zaya
2019-10-02 13:06
Ervvl mendiin salbart ajilladg hvmvvsiin tsaling harj vzeh ni zow shvv
ankkhaaa
2019-10-02 13:04
ankhaaraldaa yaraltai nen terguund avah ystoi sedevuudiin negshdee ogt toodoggui bsan odoo neg tooh tsag ni irsen
Зочин
2019-10-02 13:02
гоё хэлжээ
turuu
2019-10-02 13:02
zuv shuu yag helmeer bgaa sedev yrij bna
Uchral
2019-10-02 13:00
Ervvl mendiin ajiltnuudiin salin holsiig nemeh heregtei
Нар
2019-10-02 12:54
Монголын үйлдвэрчний холбоо маш их таалагдаж бна шүү болж бна
Зочин
2019-10-02 12:54
Монголд хэзээнээсээл Эрүүл мэндийн ажилтнуудийн цалин хангамж маш муу байсаар ирсэн шүүдээ. Энэ байдлийг хэзээ өөрчлөх вэ
amuk
2019-10-02 12:53
зөвшдээ 24 цагаар ажилладаг хүмүүст ийм л зүйлүүд тулгараад бна
keyboard_arrow_up