Дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн Гемофилийн Холбооны Ерөнхийлөгч Алайн Вейлтэй уулзав

2019 оны 9 сарын 10

Arslan.mn

Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Дэлхийн Гемофилийн Холбооны Ерөнхийлөгч Алайн Вейл болон түүнийг дагалдан яваа тус холбооны Бүс хариуцсан менежер Саачи Сатафи нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд болон Үндэсний гемофилийн холбооны төлөөлөл байлцлаа.
Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Алайн Вейл өөрийн холбооны зүгээс Монгол Улсын эрүүл мэндийн салбарт үзүүлж ирсэн хүмүүнлэгийн туслалцаа, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, санал санаачилгыг товч танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд нийт 126 хүн цус бүлэгнэлтийн эмгэг болох гемофили өвчтэй гэж оношлогдон эмчлүүлж байгаа бөгөөд үүний зэрэгцээ 200 гаруй хүн оношлогдоогүй байгаа гэсэн тооцоо байгааг дурьдаж эдгээр хүмүүсийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд шаардлагатай 8-р болон 9-р факторын худалдан авалтыг нэмэгдүүлэхэд Монгол Улсын Засгийн газраас хүчин чармайлт гарган ажиллаж байгааг онцлон хэллээ.

Arslan.mn

Тус холбооноос мөн эдгээр факторуудыг хандивлах, эмч мэргэжилтнүүдийг сургаж дадлагажуулахад хамтран ажиллаж байгаа ба цус бүлэгнэлтийн эмгэгийг эрт илрүүлж, оношлох нь хувь хүмүүст гарах хүндрэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс сэргийлэх өндөр ач холбогдолтой тул эмнэлгийн тусламж үйлчилгээний шатлал бүрт ялангуяа анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч мэргэжилтнүүдийн цусны эмгэгийн талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглэн хэлэв.

Цусны эмгэгийн бүртгэлийн тогтолцоог байгуулах шаардлагатай бөгөөд үүнийг бий болгоход цаг хугацаа, хөрөнгө санхүү шаарддаг тул Дэлхийн цусны эмгэгийн бүртгэлийн тогтолцоонд нэгдэж, хамтран ажиллах боломжтой болохыг дуулгав.

Үүний дараагаар Дэд сайд Л.Бямбасүрэн гемофили өвчнийг анх Монгол Улсад 1960-аад онд эмнэлзүйн шинж тэмдгээр оношилж, бүртгэн эмчилгээг эхэлж байсан ба 1996 оноос цус, цусан бүтээгдэхүүний чанарын хяналтын шинжилгээний хүрээнд лабораторийн шинжилгээг анх удаа нэвтрүүлж, гемофили өвчний А, Б хэлбэр, хүнд хөнгөний зэргийг ялган оношилдог болсныг дурьдлаа.

Мөн ЦССҮТ нь 1980 оноос гемофилийн эсрэг сийвэнг, 1984 оноос криопреципитат, 1990 оноос хөлдөөсөн шинэ сийвэнг тус тус үйлдвэрлэн эмчилгээнд хэрэглэж байгаа ба 2000 оны эхээр Дэлхийн Гемофилийн Холбооны тусламжаар цэвэршүүлсэн факторыг эмчилгээнд нэвтрүүлж байгаа нь гемофили эмгэгтэй хүмүүсийн эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607890
0 эможи

Бямбасүрэн гэж мээжгий авгай ажлаа мэдхгүй
2019-09-10 18:42
Хий хоосон их зантай Миеэгийн 60 тэрбумын сүлжэээний утсан хүүхэлдэй. Эрүүгээ чирсэн авгай
DR. ADITY
2019-09-10 18:27
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
DR. PRADHAN

Зочин
2019-09-10 15:30
Л.Бямбасүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up