Б.Мөрөн: Ханиаднаас сэргийлэх найдвартай арга бол томуугийн эсрэг вакцин
Хичээлийн шинэ жил эхэлж, намрын сэрүү орж байгаатай холбогдуудан ханиад, томуугаас сэргийлэх вакциныг эцэг эхчүүд сураглаж эхэлдэг. Тиймээс энэ жил ханиадны вакциныг хэдийд хийж эхлэх, эцэг эхчүүдийн анхаарах зарим зүйлсийн талаар Монголд томуугийн вакциныг албан ёсоор оруулж ирдэг “Ди Жи Би” эм ханган нийлүүлэх байгууллагын эмч, төлөөлөгч Б.Мөрөнтэй уулзаж ярилцлаа.
-Энэ жил хур бороо элбэгтэй байсан учраас эрт сэрүүсэх төлөвтэй байна. Цаг агаараа дагаад ханиад томуу элбэгшдэг. Тиймээс хоёулаа ярилцлагаа ханиад томуу, амьсгалын замын өвчин яагаад архагшиж, хүндэрдэг вэ гэсэн асуултаар эхэлье?
-Манай орны хувьд газар зүй болон цаг уурын онцгой нөхцөлд байдгийн улмаас хүйтний улирал харьцангуй удаан үргэлжилдэг. Түүнчлэн агаарын бохирдол, ундны усны аюулгүй байдал хүрээлэн буй орчин болон нийгмийн хүчин зүйлсийн нөлөөгөөр амьсгалын замын өвчлөл өвлийн улиралд ихэсдэг. Уушгины цочмог хатгалгаа, амьсгалын замын бөглөрөл, ханиад томуу болон томуу төст өвчин гэх мэт. Амьсгалын замын эдгээр өвчнөөс хамгийн их тохиолдож байгаа нь яахын аргагүй томуу болон томуу төст өвчин буюу бидний мэддэгээр ханиад. Томуугийн вирусээр халдвар авч яаралтай арга хэмжээ аваагүйн улмаас уушгины хатгалгаа болон хүндэрдэг нь их. Улсын эмнэлгүүдийн ор дүүрч байгаагийн хамгийн гол шалтгаан нь амьсгалын замын өвчлөл гэхэд хилсдэхгүй.
-Өвлийн хүйтэнд ханиад хүрчихээд, эдгэсний дараа дахин ханиад хүрдэг. Энэ талаар та тодорхой тайлбарлаж өгөөч. Жишээлбэл, салхинцэцэг өвчнөөр өвдсөн хүмүүс ахиж тусдаггүй шүү дээ. Ханиад, томуугийн вирус өөр байдагтай холбоотой юу?
-Вирус гэдэг нь хэмжээний хувьд бактериас ч жижиг биет. Хүний биеийн эсийн дотор амьдарч чаддаг тул бактериас хэд дахин хурдан өсч үрждэг. Эрүүл эсийг гэмтээх чадвараараа ч бактериас хэд дахин илүү байдаг. Вирусээр халдварладаг олон өвчин бий. Жишээлбэл, элэгний гепатит өвчин, салхин цэцэг, суулгалт, уушгины хатгалгаа. Эдгээрээс вирус бүр өөрийн гэсэн онцлогт тохирсон РНХ-н бүтэц бүхий мэдээллийг агуулсан байдаг. Элэгний С вирус элэгний эстэй ижил төрлийн РНХ-н бүтэцтэй тул элэгний эсийг л сонгомлоор гэмтээж, халдварладаг. Харин томуугийн вирус нь өөрийн РНХ-н генотипээ өөрчилж чаддаг тул ханиад хүрсэн хүн, ахин ханиад хүрдэг. Өөрөөр хэлбэл, та томуугийн вирусээр ханиад хүрч эдгэсэн байлаа ч генотипээ өөрчилсөн яг ижил омгийн вирусээр халдвар авсан тохиолдолд ахин томуу өвчнөөр өвчилнө гэсэн үг юм.
-Вирус гэснээс манай улсад анх удаа олон улсын томуугийн нэгдсэн том зөвлөгөөнийг зохион байгууллаа. Нийт 30 орчим улс оролцсон гэж байсан. Томуугийн вакцин оруулж ирдэг байгууллага, энэ чиглэлээр ажилладаг эмч мэргэжилтнүүд оролцсон байх. Энэ зөвлөгөөний ач холбогдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Томуугийн эсрэг хамтдаа олон улсын зөвлөгөөн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлогтой, ач холбогдолтой болсон. Энэ хурлаар томуугийн улиралд баримтлах бодлого, зарчим, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахад чиглэсэн асуудлуудыг нэлээд өргөн хүрээтэй ярьсан. Тухайлбал, томуугийн улиралд хэрхэн сэргийлэх үү, өвөрмөц дархлаажуулалт буюу тухайн халдвар үүсгэгчийн эсрэг ямар вакциныг хэрэглэвэл үр дүнтэй байх вэ гэдгийг нотолгоонд суурилсан анагаах ухааны баримт судалгаан дээр үндэслэж хэлэлцэж шийдвэрлэдгээрээ ихээхэн онцлогтой болсон. Энэ зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ын төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцсон.
-Ер нь томуугийн цар тахал, шинэ вирусын халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд дэлхийн улс орнууд яаж хэрхэн хамтран ажиллах ёстой вэ?
-Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн өнөө үед томуугийн халдвар хил хязгааргүй дамжин тархах болсон. Тухайлбал, 2009 онд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэв шинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдсэнээс хойш гурав хүрэхгүй сарын дотор цар тахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улс, орныг хамарсан байдаг. Иймээс томуу, томуугийн цар тахлаас сэргийлэх арга хэмжээг ДЭМБ төдийгүй улс орнууд хамтран зохион байгуулж, хамтдаа томуугийн цар тахлын болзошгүй эрсдлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бусад халдварт өвчнөөс яаж хамгаалах талаар санаа бодлоо чөлөөтэй хуваалцаж, гарах гарц гаргалгааг тодорхой хэлэлцэж байгаад эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн салбарынхан их сэтгэл өндөр байгаа.
-Ханиад, томуугийн вирус гээд эргээд яриандаа орьё. Ханиадны вирус бол гадны биет гэж ярьдаг. Тэгвэл яг энэ вирусын халдвар авсан тохиолдолд бидний биед юу өрнөдөг талаар та товчхон ойлголт өгөөч. Зарим хүн ханиад хүрчихсэн гээд тоодоггүй. Зарим нь эм тариа, эмнэлэг гээд хүндрэлтэй хүлээж авдаг?
-Аль ч төрлийн вирусээр халдвар авсан тохиолдолд бие махбодийн дархлааны хариу урвал идэвхжиж, дархлааны эсүүд халдвар авсан хэсэгт их хэмжээгээр нүүдэллэж ирдэг. Тэгснээр бие махбодид орсон харь төрлийн биетийг өөртөө татах чадвартай эсрэг биеийг үүсгэдэг. Энэ эсрэг бие нь вирустэй бүтцээрээ ижил байх бөгөөд вирустэй холбогдож бие махбодиос гадагшлуулах үүргийг гүйцэтгэдэг. Томуугийн вирусын тухайд эдгэрэх үед яг тухайн омогт тохирсон эсрэг бие хүний биед үүссэн байх хэдий ч генээ өөрчилсөн нэг омгийн ижил вирусээр ахин халдвар авахад өмнө нь үүссэн эсрэг бие бүтцийн хувьд таардаггүй тул ахин ханиад хүрдэг.
-Бүх вирус ингэж өөрийн генээ өөрчилдөг үү. Ямар учраас томуугийн вирус өөр төрлийн болж хөгжиж чаддаг вэ. Ингэж асуугаад байгаа нь эцэг, эхчүүдэд тодорхой ойлголт өгөх гэснийх. Зарим хүн вакциныг тариулах шаардлагагүй гэж үздэг. Зарим нь тодорхой ойлголтгүйгээсээ болж, эрүүл мэндээ хамгаалж чаддаггүй, амь насаа алдах тохиолдол байдаг?
-Одоогоор зөвхөн томуугийн вирус л өөрийн генотипээ өөрчилж хувьсч чаддаг. Цөөн төрлийн вирусын хувьд ижил төрлийн омог байдаг ч хувьсч өөрчлөгдсөн зүйл хараахан ажиглагдаагүй. Аль ч төрлийн вирус ямар ч нөхцөлд амьдрах чадвартай байдгаас томуугийн вирус энэ чадвараараа бусад вирусээс илүү. Дээрээс нь агаарын бохирдол вирусын генийн өөрчлөлтийг бий болгоход нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл нь гэж хэлж болно. Ханиад томуу нь хүйтний улиралд ханиалгаж найтаах үед агаар дуслын замаар дамжин халдварлаж халуурах, ханиалгах, хоолой өвдөх, толгой өвдөх, нус гоожих, үе мөч өвдөх, бие сулрах, ядрах шинж тэмдэг илрэх бөгөөд хүндэрвэл вирусын хатгалгаа, цаашилбал бактерийн хатгалгаа үүсгэдэг. Ингэж хүндрэх нь зүрх судасны болон амьсгалын замын архаг өвчтэй хүмүүст онцгой аюултай байдаг. Түүнчлэн хүүхдүүд өндөр халуурч, суулгах, таталт өгөх хэмжээнд хүндэрдэг.
-Одоо харшлын улирал дууссан чинь ханиад хүрчихлээ гэсэн хүн олон байна. Энэ жилийн хувьд ханиад томуугаар ямар насны хүмүүс ихэвчлэн өвдөж байна вэ?
-ХӨСҮТ-ийн томуу, томуу төст өвчний тандалт судалгаагаар томуугийн А хүрээний H3N2 вирус тархаж байгаа. Бага насны хүүхдүүд хүндрэх нь элбэг байна. Нийт ханиад томууны халдвараар өвчлөгсдийн 89 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд 62 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхдүүд ханиад томуугаар өвдөөд байгаа нь судалгаагаар тогтоогоод байна.
-Ханиад томуугаас яаж сэргийлэх вэ. Эрүүл мэндийн байгууллагаас ямар зөвлөмжийг иргэдэд хүргэж байна вэ. Мөн ДЭМБ-аас энэ жил ямар вакциныг санал болгож байгаа вэ?
-Ханиад томуугаас хамгаалах хамгийн найдвартай цорын ганц хамгаалалт бол томуугийн эсрэг вакцин байдаг. Томуугийн вирус жил болгон өөрчлөгдөн хувирч байдаг. Иймээс ДЭМБ-аас жил бүр үүнийг судалж томуугийн вируст тохирсон вакциныг үйлдвэрлэхийг вакцин үйлвэрлэгч нарт зөвлөмж болгодог. Энэ жил ДЭМБ-ын судалгаагаар 2019-2020 онд хамгийн их тархаж байгаа томуугийн А төрлийн хоёр вирус, томуугийн В төрлийн нэг вирусийн идэвхгүй холимогийг агуулсан вирусын эсрэг вакциныг Ази тивийн улс орнуудад санал болгосон.
-“Ди Жи Би” компанийн оруулж ирж байгаа вакцины талаар товч танилцуулаач, хаана үйлдвэрлэсэн ямар вакцин бэ?
-БНСУ-ын “GREEN CROSS” корпорацийн үйлдвэрлэсэн “GC FLU” /өөрөөсөө тариуртай/ вакциныг Монгол Улсаас манай эм ханган нийлүүлэх байгууллага эмийн бүртгэлд бүртгүүлэн Монгол улсад нэвтрүүлээд байна.
-Импортлогч “Ди Жи Би” компанийн талаар танилцуулаач. Томуугийн вакцин тарьдаг томоохон эмнэлгүүд танайхыг олон жил томуугийн вакциныг нийлүүлж байгаа, туршлагатай байгууллага гэж ярьдаг юм байна лээ?
-Манай байгууллага нь Эрүүл мэндийн яамнаас олгодог эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрлийн дагуу 12 жил сайн дурын дархлаажуулалтын ажлыг магадлан итгэмжлэгдсэн эмнэлгүүдтэй хамтран зохион байгуулж байна.
-“GC FLU” томуугийн вакциныг яаж хэрэглэдэг вэ. Хүссэн хүн бүр тариулж болох уу?
-Энэ вакциныг зургаан сараас дээш насны бүх хүн хэрэглэж болно. Вакцин нь хадгалалт, тээвэрлэлтийн нарийн горимын дагуу гарын булчинд тарьж хэрэглэдэг. Давтан тун гаж байхгүй бөгөөд нэг жилийн дархлаа тогтдог. Гаж нөлөө маш бага илэрдэг. Зарим ховор тохиолдолд тарилга хийсэн газар улайх, хавдах шинж илэрч болно. Эдгээр нь ихэвчлэн 2-3 өдрийн дотор арилдаг. Дархлаажуулалтад хамрагдахаас өмнө өөрийн өвчний түүхээ үнэн зөв хэлэх л шаардлагатай.
-Хориглох заалт бий юу. Ямар хүмүүст хийж болдоггүй вэ?
-Халуунтай өвчтөн, тахианы мах, өндөгнөөс харшилдаг хүн хийлгэх хориотой. Учир нь вакцин нь тахианы өндөгний үр хөврөлөөс томуугийн вирусыг гарган авдаг учир тахианы мах өндөгний харшилтай хүмүүст эсрэг заалттай.
-Энэхүү вакцин нь хэр найдвартай вэ?
-“GC FLU” нь ДЭМБ-аас зөвлөмж болгон гаргасан вакцин. Энэ вакциныг ЭМЯ-ны зөвшөөрөлтэйгөөр импортын лиценз болон хилийн мэргэжлийн хяналт дор БНСУ-ын “GREEN CROSS” компаниас Монгол Улсад оруулж ирсэн. Уг вакциныг хийлгэхийг хүссэн хүмүүс магадлан итгэмжлэгдсэн доорх эмнэлгүүд дээр очиж сайн дурын дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Мөн албан байгууллагын захиалгаар вакцинжуулалтыг байгууллага дээр нь зохион байгуулж болно.
Энэ вакцины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын вэб сайт http://www.who.int/immunization_standards/vaccine_quality/234_influenza_seasonal_singledose_greencross/en/, “Green cross” корпориацийн вэб сайт http://www.globalgreencross.com/product/list_detail?p_idx=17-аас дэлгэрэнгүй мэдээллийг авч болно.
-Магадлан итгэмжлэгдсэн хэд хэдэн эмнэлэгт энэ вакциныг хийгдэж байгаа гэж сонссон. Энэ вакциныг хийлгэх хүмүүс ямар утас, хаягаар холбогдох вэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-Дэлгэрэнгүй мэдээллийг: 8003-2442, 8007-2442, 8006-2442 дугаарын утсаар холбогдон авч болно. Мөн И-мейл:info@dgb.mn хаягаар мэдээлэл тодруулж, холбоо барьж болно. Вакцин хийж буй эмнэлгүүд гэвэл, “Интермед” эмнэлэг: 7701-1111, “УБ Сонгдо” эмнэлэг: 7011-1163, “Юнимед” эмнэлэг: 7700-0000, “Wellness med” эмнэлэг: 8872-0077, “ТодН” эмнэлэг: 7016-4108, “Баянгол фамили” клиник: 7611-5555, “Мэдипас” эмнэлэг: 7777-7103 /Орхон аймаг/ дахь эмнэлгүүдэд хийж үйлчилж байна.
Б.ТУУЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.8.29 ПҮРЭВ №172 (6139)