Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт өндөр үнэтэй ХАГАЛГААГ даатгалаар хийнэ

2019 оны 8 сарын 26

Arslan.mn

Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн эмнэлэг дээр өндөр өртөгт үнэ бүхий дараах хагалгаануудыг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх боломжтой болжээ.

Үүнд:

• Өвдөг болон түнхний үений бүтцийн эргэшгүй сөнөрөлт өөрчлөлтийн үед хийгдэх бүтнээр солих мэс заслууд
• Багана нурууны нугаламын мэдрэлийн язгуур дарагдсан 
• Бүсэлхий нугалам хоорондын дискний ивэрхий
• Бэртэл гэмтлийн улмаас тулгуур эрхтний тухайлвал дээд доод мөчний яснууд хугархад ясыг гадна болон дотор талаас нь ялтас, түгжээт хадаасаар хугарлыг бэхлэх 
• Спортын гэмтлийн үед бэртэл гэмтэл авсаны улмаас өвдөгний үений урд чагтан холбоос бүтэн болон хэсэгчлэн тасрах, саран мөгөөрс гэмтэх үед дурангийн мэс заслыг хийж байна.

Олон улсын стандартад нийцсэн Герман улсын "ImplantCast" брэндийн суулгац ашиглаж байна. Энэхүү суулгац маань 15-20 жилийн баталгаатай юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607252
0 эможи

Зочин
2019-08-26 21:52
keyboard_arrow_up