УГТЭ: Хамтарсан баг тархины хүнд төрлийн мэс заслыг 12 хүнд амжилттай хийлээ

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг сүүлийн үеийн шинэ тенхнологийг нэвтрүүлж байна. Үүний нэг нь тархины судасны цүлхэнг судсан дотуур эмчлэх технологи юм. Манай улсад тэр дундаа УГТЭ-т ХБНГУ-ын "Katharinenhospital Stuttgart" эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч профессор Ханс Хэнкэс болон  ОХУ-ын В.А.Алмазовын нэрэмжит "Анагаах ухааны үндэсний судалгааны төв"ийн зөвлөх, профессор Андрей Евгеньевич Петров нар хүрэлцэн ирж, туршлагаа хуваалцан хамтран ажиллаж байна.

УГТЭ-ийн тархины судасны антиографийн оношилгоо эмчилгээний баг гадны зочин эмч, профессоруудтай хамтран 2019 онд 3 дахь удаагаа хамтарсанмэс засал хийгээд байна. Энэ хугацаанд тархины артерийн судасны хүнд хэлбэрийн том болон олон цүлхэнтэй эмгэгийг судсан дотроос нь цусны урсгал өөрчлөгч стент (имплант) тавьж эмчлэх судсан дотуурх мэс засал эмчилгээг нийт 12 хүнд амжилттай хийж гүйцэтгээд байгаа аж.

Мэс заслын үед болон дараа гарсан хүндрэлгүй эмчлүүлэгчдийн биеийн байдал сайжирч эмнэлгээс гарсан талаар албаныхан онцолсон юм. 

Arslan.mn
Дээрх хүнд хэлбэрийн тохиолдлуудад тавьж суулгасан нийт 308 сая орчим төгрөгийн зах зээлийн өртөг бүхий цүлхэнгийн цусны урсгал өөрчлөгч стентүүдийг ХБНГУ болон ОХУ-ын зочин профессорын хамтарсан багаас хандив болгосон төдийгүй мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүйгээр хийж гүйцэтгэсэн байна.
Олон улсад нэр хүнд бүхий профессор Ханс Хэнкэс болон А.Е.Петров нарын өндөр түвшний мэргэшсэн дээрх эмч мэргэжилтнүүд УГТЭ-ийн удирдлагатай уулзалт хийх үеэрээ Монгол улсад тархины судсан дотуурх мэс заслын үндэсний чадварлаг багтай хамтарч ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд цаашид Герман, ОХУ, Монгол улсын гурван талт хамтын ажиллагааг эмнэлзүйн болон сургалт, эрдэм шинжилгээний чиглэлээр улам өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаа уламжилж, төлөвлөсөн асуудлуудыг ойрын хугацаанаас эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
607142
16 эможи

Зочин
2019-08-28 18:36
Ганбаатар эмчдээ улам их амжилт хүсье. Би 2016 онд хагалгаанд орсон доо
Doljin.D
2019-08-23 19:37
Emch Ganbaatar, Baatarjan bolon mes zasliin bag emnelegiin ajil
Ичка
2019-08-23 18:52
Энэ хүмүүсийн нэг нь манай ээж байсан. Алтан гартай эмч нартай маш их баярлаж байгаа. Ганбаатар, Баатаржан эмчтэй нартаа баярлалаа.
dfsdf
2019-08-22 21:16
Manai ah bas hiilgesen. Bayarlaa buyantai emch nartaa. Burhan ta nariig iveej yavag.
Зочин
2019-08-22 20:24
сайн байна.
Amaa
2019-08-22 20:02
Энэ хүмүүсийн нэг нь би байсан,мааш их баярлалаа эмч нартаа
keyboard_arrow_up