ФОТО: Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлажээ
2019 оны 8 сарын 16
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг иж бүрэн засвар хийж, орныхоо тоог нэмэгдүүлэн өнөөдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Тус тасаг нь анх 1977 онд нээгдсэнээс хойш хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх нарийн мэргэжлийн тусламж тасралтгүй үзүүлж ирсэн бөгөөд 2007 оноос хойш бүрэн хэмжээний засвар үйлчилгээ хийгээгүй байжээ.
Энэ удаа дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр сольж, цахилгааны угсралтаас эхлээд барилгын засал, тохижилт, тасгийн тавилга хэрэгслийг бүрэн шинэчилсэн байна.
Засвар үйлчилгээ хийгдсэний үндсэн дээр Эрчимт эмчилгээний тасгийн үйл ажиллагаа өргөжиж 12 ортойгоор ажиллахаар боллоо гэж Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгээс мэдээллээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
606885
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс