ИНФОГРАФИК: Хүүхдийг хоёр нас хүртэл нь ЭХИЙН СҮҮГЭЭР хооллох хэрэгтэй

2019 оны 8 сарын 02

Дэлхийд жил бүрийн наймдугаар сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгээе” уриан дор тэмдэглэж байна.

Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. 

Тиймээс нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох аргыг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна.
Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоногтой холбоотойгоор Үндэсний статистикийн хорооноос 2018 онд явуулсан Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны үр дүнгээр тооцсон эхийн сүүгээр хооллолтын талаарх сонирхолтой тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606355
0 эможи

Зочин
2019-08-02 12:37
сонирхолтой
keyboard_arrow_up