ТАЛБАЙ: Элэгний В, С вирусын шинжилгээ авч, нарийн мэргэжлийн эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийж байна

2019 оны 7 сарын 26

Arslan.mn

Вируст хепатиттай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан иргэдээс элэгний В, С вирусын шинжилгээг үнэ төлбөргүй авч байгаа юм. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээнд улсын томоохон эмнэлгүүд оролцож байна. Мөн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үзлэг хийн, зөвлөгөө өгч байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: 

Arslan.mn

"Дэлхий нийтэд элэгний вирусийн архаг халдвартай 325 сая хүн амьдарч байна. 

Жил бүр 1.3 сая хүн элэгний хорт хавдрын улмаас нас бардаг тухай харамсалтай тоо ч бий.

Тиймээс олон улсад "Дэлхийн хепатитийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Энэ жил манай улс "Хепатитийг устгахад хувь нэмрээ оруулъя" уриан дор өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Манай улсын хувьд элэгний хатуурал, хорт хавдар нь нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг хэвээр байна. Тиймээс иргэдийн вирусийн халдвараас сэргийлэх, эрт илрүүлэх, эмчилгээнд хамруулах, нас баралтыг багасгах зорилттой ажиллаж байгаа. 

Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд үзлэгт хамрагдвал зохих нийт иргэдийн 59 хувь буюу 900 мянга орчим хүн хамрагдсан. Тэдний 10.7 хувь С вирусийн халдвартай, 8.1 хувь нь В вирусийн халдвартай гарсан. Эдгээр хүн зохих эмчилгээгээ хийлгэж байна.

Иргэд харьяа өрхийн эмнэлэгтээ хандаж элэгний вирус илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой тул идэвхтэй хамрагдаарай. 

Arslan.mn

Шинжилгээ өгөхийн тулд эхлэн харьяа дүүргийн эрүүл мэндийн төвийнхөө асарт бүртгүүлэх бөгөөд эрүүл мэндийн даатгалтай эсэхээс хамаарч, хоёр төрлийн эгнээнд зогсон бүртгүүлэн шинжилгээний бичиг авах ёстой.

Харин бичгээ авсны дараагаар Үзлэг, шинжилгээ гэсэн хаягтай асарт очиж түргэвчилсэн шинжилгээ өгч, 30 минутын дараа хариугаа авах боломжтой юм байна.

Мөн Улсын I, II, III төв эмнэлэг, ХӨСҮТ, ХСҮТ, Мөнгөн гүүр, Элэгний төв зэрэг асарт нарийн мэргэжлийн эмч нар дотор эхо, үзлэг, зөвлөгөөг оршин суух харьяалал, даатгалтай эсэхийг үл харгалзан иргэн бүрт өгч байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

ФОТО

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606140
0 эможи

Зочин
2019-07-26 14:35
сайн байна.
keyboard_arrow_up